Д.Энхбатын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ гэв

olloo_mn_1401153061_bglШүүхээс найман жилийн хорих ял сонсож, хоригдож байгаа Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь “Монгол ньюс” төвд өнөөдөр  12.30 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Д.Энхбатын ар гэрийнхэн “Авлигатай тэмцэх газраас хүчээр хэрэг тулгасан учраас шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж” байгаа аж.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуу­лан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн,  онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн  найман жил чанга дэглэмтэй  хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих