Сонгинохайрхан дүүргийн НД-ын хэлтсийнхэн их хэмжээний мөнгө завшиж эрүүгийн хэрэг үүсгэгджээ
Сонгинохайрахн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшиж бусдаас хууль бусаар мөнгө хураан, шан харамж авсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын эхэнд НД болон Тэтгэвэрийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг хонжоо, авилгалын мөрөөр орсон дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн хүмүүст тахир дутуугийн тэтгэвэр тогтоодог байжээ. Ингэхдээ тэд нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авч байсан нь илрээд байгаа юм.
URL: