Н.Учралын оюутнууд цагдааг үл тоон хүн зоджээ
Монголдоо нэртэй хуулийн “Их Засаг” дээд сургуулийн оюутнууд бүлэглэн хүн зодсон хэрэг гарчээ. Тус их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Энхтүвшин, Э.Энхбаяр нар нь бусадтай бүлэглэн хүн зоджээ.
Тэд нэг найзаа өмөөрөн “Од” гэх зочид буудад байсан залуус руу очин Буян-Оргил нарын гурван хүнийг зодож танхайрсан аж. Хэдий өмнө нь цагдаа ирж зодуулсан гэх найзынх нь хэргийн учрыг олж нөгөө залуус нь уучлал гуйсан атал Э.Энхтүвшин нь “цагдаа ойлгохгүй” гээд өөрсдийнхөөрөө шийдэхээр болж буудалд очин зодоон хийжээ.Түүнээс гадна зодуулсан залуу нь хэрэг явдалд огт хамаагүй байсан атал “Их Засаг” дээд сургуулийн оюутнууд “чиний хэн байх нь хамаагүй” гээд цохиж унаган нүүр нүдгүй өшиглөж зоджээ.
Тамираа гэдэг залууг “чи болоогүй байна” хэмээн зодсон гэнэ. Цагдаа хэргийг шийдчихээд байхад “Их Засаг”-ийн оюутнууд хууль “судалсны” хувьд хангалтгүй гэж үзсэн нь үнэхээр гайхалтай. Үүнээс үзэхэд энэ сургуулийн хуулийн сургалт “дэндүү” сайн учраас л төрийн цагдаа хэргийг шийдчихээд байхад араас нь хөөн очиж хүн бүлэглэн зоджээ. “Их Засаг” дээд сургуулийн өв залгамжлагч Б.Учрал нь Ардын намын залуу боловсон хүчинд тооцогдон хэсэгтээ л мандаж явсан удаатай.
URL: