Бэртэл авсан Эрос хатагтайг хагалгаанд орох шаардлагатай гэжээ

b76b65406124b211originalГал цогтой дуучин хатагтай Т.Ариунаа  эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр цахим хэвлэлээр шуугиж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний шинжилгээний хариу гарсны дараа бүр хагалгаанд ч орж магадгүй байдлаар дуучин маань хүндхэн бэртэл авчээ.

 Тэрээр өнөө өглөө хөлөндөө бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал тайзан дээр бэлтгэл хийж байгаад хөл алдан унаж эмчид хандах  хэмжээний бэртэл авсан бололтой.

Монголын рок попын урлагт 30 жил үнэнч зүтгэсэн эрос хатагтай өөрийн фэнүүддээ зориулан бие даасан хүндэтгэлийн тоглолтоо туурвих бэлтгэлийн явцад ийн бэртэж тоглолтоо хоёр, гурван сараар хойшлуулахаар болж. Учир нь эмч нар түүнийг хагалгаанд орох шаардлагатай гэжээ.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих