ХӨГЖИЛ ДАГУУЛАХ ТӨМӨР ЗАМЫГ ЦАРИГИЙН ХЭМЖЭЭ ЧАНГААЖ МАГАДГҮЙ
Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбооныхон болон ЗТЯ-ны холбогдох мэргэжлийн хүмүүс Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд тавьж буй 218 км төмөр замын явцын ажилтай танилцахаар өнгөрсөн пүрэв гаригт 60 гаруй хуний бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьсон юм.
Өглөө 9:00 цагт замд гарсан аяллын багийнхан Улаанбаатараас 276 км яваад Дундговь аймагт түр саатаж, орой нар шингэхтэй зэрэгцэн Ухаахудагт очиж “Самсунг” корпарацийн хээрийн байранд очлоо. Ухаахудаг Гащуунсухайт чиглэлийн төмөр зам төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг” корпораци ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр үндэсний компаниудыг сонгожээ. Тодруулбал, ЭСТО, “Нутгийн буян”, “Мапроуд”, “Билэгт зам”, “Арц суварга” зэрэг 13 компани газар шороо болон гүүр, далангийн ажлыг хийж байна.
“Самсунг”-ийн менежер Ухаахудаг-Гашуунсухайт төмөр замын төсөл хариуцсан дэд захирал Ким Хван Ил ажлынхаа явцын талаар танилцууллаа. Тэрбээр “Анхнаасаа төлөвлөсөн зураг төслийн дагуу ажил өрнөж байгаа. Төмөр зам тавихад нийт 532 мянган бетон дэр хэрэглэх тооцоо гаргасан. Мөн мал амьтны гарц, гүүр, борооны ус зайлуулах хоолой гээд нийт 144 ажил гүйцэтгэж байгаа.
Манай корпораци Саудын Араб, Австрали, Монгол гэсэн гурван улсад төмөр зам барьж байна. Монголын төмөр замын төсөл, Австралийн төмөр замын төсөлтэй нэлээд төстэй. Австралийнх далайн боомттой холбогдоно. Харин Монголынх Хятадын хидийн боомттой холбогдох юм. Австралийн баруун хэсэгт орших дэлхийд нэгдүгээрт ордог төмрийн худрийн уурхайгаас далайн боомт хүрэх төмөр замыг олон улсын стандартаар тавьж байгаа. Монголын төмөр замыг Оросын төмөр замын стандарт өргөн царигаар барихаар зураг төсөлд тусгасан. Зураг төсөлд өргөн царигтай тавихаар төлөвлөсөн учраас хилийн боомт дээр шилжүүлэн ачих хэрэг гарч байгаа. Ингэхдээ туузан дамжуулгаар цааш дамжуулж гаргахаар төлөвлөсөн. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг 2013 оны дөрөвдүгээр сараас 2015 оны есөн сар хүртэл хэрэгжүүлэх юм” хэмээн хийж буй ажлаа тайлбарлалаа.
“ЦАРИГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЧИХВЭЛ ТӨСЛИЙН АЖИЛ ХУГАЦААНДАА ДУУСНА”
Бид Ухаахудаг. Гашуунсухайтын төтөр затын төсөя хариуцсан дэд захирая Кит Хван Илэзс зарит зуйлийг тодрууллаа.
-Таны ярианаас царигийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж ойлголоо. Хэрэв нарийн царигаар тавихаар болбол нэмэлт зардал гарна гэсэн үг үү?
-Төмөр замын төслийн шйт өртөг 440 сая ам доллар. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн зам 100 тонн ачаа даах хүчин чадалтай, хүнд даацын төмөр зам гэж нэрлэмээр байна. Эхнээсээ бүдүүн царигийг сонгосон. Гэхдээ одоо царигийг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй болчихоод байна. Хэрэв нарийн болж өөрчлөгдвөл зураг төслөө дахиж хийхээс эхлээд нэмэлт зардал Тарна. Одоо тээвэрлэж байгаа төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Тээврийн хэмжээг 30 сая тонн хүргэх хүнд даацын төмөр зам барьж байна. Эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой ажил болж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ төмөр замыг барьснаар одоо тээвэрлэж байгаа хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Төмөр зам дагуу 1356 метр урт гүүр барина. Мөн мал амьтны 144 гарц, хоолой барьж байна. Ажил хэвийн үргэлжилж байна. 2013 оны тавдугаар сараас хойш ажлын гүйцэтгэл 37 хувьтай байгаа. Газар шорооны ажил 2014 оны есдүгээр сар гэхэд бүрэн дуусна. Харин гарц хоолойн ажлыг 2014 оны аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гүүрийн ажлыг 2015 оны дөрөвдүгээр сард дуусгана. Гарц хоолойн ажлаа эхэлчихсэн. Жааз хэлбэрийн найм, дам нуруун гүүр долоог барина. Одоогоор дам нуруун гүүрийн ажил 44,6 хувьтай байна. Хамгийн урт нь 980 метр урт гүүр бий. Ажлаа гүйцэтгэж дууссаны дараа хоёр сар туршилт хийж шалгана.
-Бетонон дэр, буталсан чулууны үйлдвэрээ байгуулчихаад байгаа гэл үү?
-Тийм. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ЭСТО компанийн ойролцоо Цогтцэций сумаас хэдхэн км-ийн зайд бетонон дэрний үйлдвэр барьсан. Энэ үйлдвэр сард 50 мянган дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ирэх долдугаар сард туршилтын үйлдвэрлэлээ явуулна. Гэхдээ бетонон дэрний загвар хийцийг одоогоор тодорхой гаргаагүй байна. Мөн Буталсан чулууны үйлдвэрийг байгуулаад ашиглалтад оруулсан. “Самсунг” төлөвлөсөн ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Гэхдээ саад бэрхшээлтэй тулгарч’ байна. Цариг, зурвас чөлөөлөх зэрэг ажлыг тодорхой болгож байж ажлаа хэвийн явуулах шаардлага тулгарч байгаа. Бид Зам, тээврийн яамны холбогдох хүмүүстэй ярилцаж байна. Царигийн асуудал, төмөр замтай хөндлөн огтолсон засмал замын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа.
-Энэ төмөр замын эдийн засгийн үр ашиг ямар байх вэ?
-Ухаахудагаас Гашуунсухайт руу засмал замаар машинаар ойролцоогоор 15 сая тонныг тээвэрлэдэг. Төмөр зам тавьснаар тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж 30 сая тонн хүрэх юм. Төмөр зам барих нь байгаль орчинд ээлтэй.
-Таны үзэж буйгаар ямар царигт Монголд ашигтай вэ?
-”Самсунг” гүйцэтгэгч учраас байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ өргөн царигаар барихаар шийдвэрлэчихвэл ажлаа хугацаанд нь дуусна. Харин цариг өөрчлөгдвөл гүйцэтгэх хугацаагаа сунгахаас аргагүй болно. Газар шорооны ажлаа өргөн царигаар хийхээр төлөвлөөд гүйцэтгэсэн. Стандарт царигаар тавихаар болбол Гашуунсухайтад байгуулах ачих буулгах байгууламж гэж маш өндөр өртөгтэй ажил байхгүй болно. Эдийн засгийн хувьд тал талаас нь харж шийдвэрлэх нь зүйтэй байх.
ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН АЖИЛ УРАГШТАЙ БАЙНА
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцах багийнхан газар шорооны ажил гүйцэтгэж буй ЭСТО, “Арц суварга”, “Мапроуд”, “Билэгт зам” зэрэг компанийн ажлын явцыг сонирхсон юм. Эдгээр компанийн инженерүүд “Ажил хэвийн өрнөж байгаа. Олон улсын стандартын дагуу зам барьж байгаа учраас хянуур хийхгүй бол болохгүй” гэдгийг онцолж байсан. Одоогоор мал амьтны найман гарц хийж дуусгаад байгаа аж. ЭСТО компанийн автозам хариуцсан инженер Д.Ганболд “Манай компани Ухаахудаг болон Гашуунсухайт өртөөний ачиж буулгах хэсэг буюу депог барьж байна. Мөн бид буталсан чулууны үйлдвэрээ энд байгуулсан. Цагт 350 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийтдээ гурван үйлдвэр ажиллуулж байна. Үйлдвэр 24 цагаар ажиллаж зургааны нэг хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өртөөний ажил 1,6 сая шоометр газар шорооны ажил гүйцэтгэх үүрэгтэй. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай хучилтын ажилдаа орсон.
Технологийн хувьд маш нарийн, үе шат бүрт хэмжилт хийлгэдэг. Далангийн өндөр харьцангуй байдаг ч газрынхаа тогтцоос хамаараад янз бүр. Буталсан чулуун дэвсгэр нь 30-40 см байх ёстой” хэмээн ажлынхаа тухай танилцуулсан тэдний ажлын гүйцэтгэлд “МонМэп”, “Сойлтрейд” компаниуд хяналт тавьдат. Бетонон дэрний үйлдвэр нь одоогоор 2000 гаруй метр урт төмөр бетон дэр үйлдвэрлээд байгааг дуулгасан. Говийн нөхцөлд халуун учраас бетон хатаах горимд хүндрэл гардаг. Тиймээс уурын нөхцөл хатааж байгааг “Мапроуд” компанийн инженер сонирхуулсан. Мөн хад асга ихтэй хэцүү газрыг сонгож авсан ч далангийн ажлын гүйцэтгэл сайн байгаа гэдгийг онцолсон. Одоогоор 60 гаруй хувьтай байгаа аж.
Төмөр зам ‘Хүннү коал” компанийн барьсан автозамтай Зайрмагтын хөндий гэдэг газар огтлолцож таарсан байна. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл хэлэхдээ “Энэ замаар зогсоо зайгүй машин явдаггүй ч хэд хэдэн осол гарсан. Тиймээс “Хүннү коал” компанитай яриад “Самсунг” 1,2 км гүүр барихаар шийдвэрлээд байгаа. Энэ автозам Ухаахудагаас 65 км зайтай” гэв.
“НҮҮЛГЭХ ЗАРДЛЫГ ӨГЧИХВӨЛ ОДОО НҮҮХЭД Ч БЭЛЭН”
Бид төмөр замын зурвас дагуу нутагладаг талчин Б. Чинболдынд очсон юм. Тэрбээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн малчин аж.
-Танайхыг нүүхгүй нөхөн төлбөр нэхэж байгаа гэж ярьдаг юм билээ. Хэдэн төгрөг нэхсэн юм бэ, Монголын төмөр замын хүмүүстэй уулзсан’уу?
-”Самсунг”-аас нэг хүн ирээд өвөлжөө эзэмших гэрчилгээ үзээд явсан. Гэхдээ олон асуудал яриагүй. Ямар нэг тайлбар ч хэлээгүй. Хууль дүрмээрээ нөхөн төлбөр авах эрхтэй. Манай говь хүн харахад сайхан цэлийсэн тал ч хонд бууц бүр эзэнтэй болсон. Нүүж очоод буувал харамлах эзэн олон гарч ирнэ. Би баруун тийшээ км хэртэй нүүгээд суурыних бодолтой байгаа. Манайд нүүдлийн зардал өгөөгүй болохоор одоохондоо суурин байна. Өөр газар нүүж очихоор мал идээшихгүй зовлонтой байдаг. Төмөр замын зурвас 500 метр газраас нь арай холдож буух санаатай л байна. Хуучин ус бэлчээрээ ашиглахгүй бол хэцүү. Малын гарц гарам хийж өгөөч гэсэн санал тавьсан. Төмөр зам дагуу 500 метрийн зайтай борооны ус зайлуулах хоолой хийж байгаа юм билээ. Баруун тийшээ нүүх бололцоо байхгүй. Айл олонтой. Зүүн талдаа үржил шимтэй бэлчээр нь байдаг болохоор тийшээ нүүхээр төлөвлөсөн. Намрын сэрүүн орохоос өмнө нүүлгэж өгөхгүй бол өвөлжих л хэрэг болох байх. Уг нь малын гарцхийгээд өгчихвөл зүгээр байгаа юм. Сум руу орох гэхээр шулуун гарц байхгүй. Гүүр, хоолойгоор гарах боломжгүй. Зарим компани зөвшөөрөлгүй карьер ухдаг. Манайхаас урагш хэдхэц км зайд карьер бий.
-”Самсунг” мал, амьтны гарц наймыг хийж байгаа гэсэн. Тэгэхээр тэр газар нь холдоод байгаа юм уу?
-Гарц хэт холдчихоод байна. Энэ хоолойгоор малаа гаргаж бодно гэсэн тайлбар хэлсэн. Гэвч тойрч явахаар 10 гаруй км болчихоод байгаа. Усны урсгал дагуу гарц хийсэн байх. Тэр нь даанч хол.
-Зэрлэг амьтан хэр байна. Хулан, зээр үзэгддэг үү?
-Зэрлэг амьтан ерөнхийдөө ховордсон. Хааяа цөөн тооны зээр үзэгддэг юм. Хулан байхгүй болсон.
-Танайх энд хэчнээн жил нутаглаж байгаа вэ. Олон малтай юу?
-Наймдугаар анги төгсөөд л малчин болсон. Энэ Үст толгой гэдэг газар суурынаад удаж байна. Манайх бог, бод нийлсэн 600 гаруй толгой малтай. Энэ газар миний өвөг дээдсийн нутаг. Малчид л газар нутагтаа эзэн болохгүй бол сумын удирдлагууд анхаарал тавьдаггүй. Уул уурхай хөгжөөд манай нутаг их цөлжиж байгаа. Үнэнийг хэлэхэд улаан шороо боссон газар л болсон. Бороо хур орохгүй хэд хоновол улаан тоос манараад эргэн тойрон харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог.
-”Монгодын төмөр зам” ТӨХК Ухаахудаг-Гашуунсухайтьш хооронд төмөр зам тавих төслийг эхлүүлэхдээ малчидтай уулзаж мэдээлэл өгсөн биз дээ?
-Хурал хийж, мэдээлэл өгдөг юм. Гэхдээ нүүлгэх тал дээр тохиролцоонд хүрэхгүй байгаа. Хөрөнгө мөнгө нь шийдэгддэггүй юм уу. Нүүлгэх болохоор чимээгүй болчихдог юм.
-Эндхээс өөр нутагладаг “газар байдаггүй юм уу. Эсвэл бэлчээр усандаа ойр гээд нүүхгүй байгаа юм уу?
-Говийн айлуудад хаваржаа, намаржаа гэж байдаггүй шүү дээ. Өвөлжөөгөө тойроод л нутагладаг юм. Бэлчээр, ус хомс болсон. Уул уурхайд талхлагдсан. Сүүлийн үед ургадаг ургамал нь хүртэл ургахаа больсон. Төмөр зам тавьсны үр өгөөжийг үр хүүхэд л хүртэх байх. Би төмөр зам тавьж байгааг эсэргүүцээгүй. Ердөө малын гарцхийгээд өгөөч л гэсэн санал тавьсан юм. Гэтэл батлагдсан зураг төслөөс зөрүүлж болохгүй гэсэн тайлбар хэлсэн. Би сумын захиргаанд байсхийгээд л гомдол гаргадаг юм.
УХААХУДАГ, ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙНТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ НЭГТГЭСЭН
МТЗБҮХ-ны зохион байгуулагч С.Билгүүн “Бид газар дээр нь ажил хэрхэн өрнөж буйг харуулахыг зорьж энэхуү аяллыг зохион байгуулсан. Манай холбоо төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа үндэсний компаниудыг нэгтгэх зорилготой өнгөрсөн онд байгуулагдсан. Бид гишүүн байгууллагуудаа дэмжиж, үйл ажшшагааг нь олон нийтэд хүргэх зорилготой ажилладаг. Нийт 11 гишүүн компани бий. Ажлаа эхэлснээс хойш бид Австралийн төмөр замтай холбоо тогтоосон.
Туршлага судлах үүднээс сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн Зам, тээврийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. УБТЗ, МТЗ-тай хамтарч ажилладаг. Манай холбоо төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа компаниудаа дэмжин ажиллаж байна. Одоогоор 24 компани манай холбоонд нэгдсэн. Энэ бүтээн байгуулалтад 500 гаруй тоног төхөөрөмж, 900 гаруй хүн ажиллуулж байгаа. Цаашдаа бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьсан. Ухаахудаг-Гашуунсухайт төслийн хүрээнд нийтдээ 10 гаруй сая шоометр далангийн ажил хийх юм.
Үндэсний компаниуд өдерт 22 мянган шоометр газар шорооны ажил хийхээр төлөвлөсөн. Бид ЗТЯ, УБТЗ, Хөдөлмөрийн бирж, Тээврийн дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагаас хүмүүс сонгож энэ аялалд оролцуулсан нь тал бүрээс өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч санал бодол солилцох зорилготой” хэмээсэн юм.
Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: