Ашиг сонирхлын зөрчил ашигтай л юм байна

9УИХ-ын гишүүд ангийн дар­гыгаа ашиг сонирхлын зөр­чилтэй хэмээн адлах бол­­жээ. УИХ-ын дарга гэ­дэг аливаа асуу­дал дээр ал­тан дунджийг барих учир­тай. Хуулиар хүлээсэн үүр­­гийнхээ дагуу хэ­лэлцэж буй асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх бо­ломж­гүй гэ­сэн үг. Гишүүдийн санал бодолд нөлөөлөх үг үйлдэл гаргаж болохгүй гэдэг ч хааяахан тэрбээр хуулиа зөрчөөд үг хэлээрээ, үйлдлээрээ ашиг сонирхлын зөрчил гаргаад байх болжээ.

Саяхан, УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллаж болохгүй гэх хуулийн төслийг хэлэлцэж УИХ-аар дэмжих эсэхийг санал хураахад З.Энхболд дарга “За сэтгүүлчдээ УИХ дээр хамгийн удаан хэ­лэлцэгдсэн том хуулийн төсөл шүү дээ. Анх удаагаа хуулийг хэ­лэлцэх шаардлагагүй буцаах нь зүйтэй хэмээн үзэх гэж бай­на” хэмээн сэтгүүлчдэд нөлөөлж орхисон юм. Үүнээс бол пар­ламент ямар ч үр ашиггүй баахан хугацаа алдаж, түүхэндээ анх удаа хуулиа унагалаа хэмээн багагүй шүүмжлэл дагуулсан гэ­хэд болно.

Өнгөрсөн баасан гарагт царцаасан обьек­туудыг сан­хүүжүүлэх бонд босгох асуудлыг хэлэлцэж байх үед байс­хийгээд л дундуур нь үг хэлж, саналаа хавчуулж суу­сан түүнийг гишүүд нь шүүмжилсэн гэнэ лээ. Гэхдээ ашиг сонирх­лын зөрчил гарган байж гурван сайдын мөнгөнөөс хасч байгаад дол­дугаар сарын 1 хүртэл объектуудыг санхүүжүүлэх санал гаргасан нь парламентыг удтал маргалдаж хэрэлдэх “аюул”-аас аварсан юм. Ашиг сонирхлын зөрчил нь заримдаа ашигтай л юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих