“Гал үндэстэн”-үүд “Буданч” голыг чөлөөлжээ
“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн хоёр ажлын хэсэг томилон Өвөрхангай, Сэлэнгийн чиглэлд газар чөлөөлөхөөр мордсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Сэлэнгийн чиглэлд гарсан “Гал үндэстэн”-үүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” зэрэг компаниудын үйл ажиллагааг зогсоосон байна.
Дээрх компани “Буданч” голын урсгалыг боож, алт угаах үйл ажиллагаа явуулж байжээ. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн болон “Гал үндэстэн”-үүд голын урсгалыг тавиулж, дахин гол нууруудын урсацыг хааж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахгүй гэсэн амлалтыг бичгээр авсан гэнэ.
Өвөрхангайн чиглэлд гарсан “Гал үндэстэн”-үүд ч нэлээд хэдэн уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд өнөөдрөөс Улаанбаатарт байгаа штабтаа мэдээгээ ирүүлэх аж.
Ц.Мөнх
URL: