А.Гансүх сайд өөртөө зориулж арын хаалга хийлгэжээ

гансүх

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар албан тушаалаадаа томилогдсоноос хойш ажлын байрны ая тухтай байдалд онцгойлон анхаарчээ. Олонхи сайд нь өрөөгөө тохижуулахаас гадна ганцаараа орж гарах хаалга, бие засах өрөө хүртэл гаргуулсан талаар Төр, захиргааны үйлчилгээний ажилтнууд онцолж байна.

Тухайлбал, Зам тээврийн сайд А.Гансүх ганцаараа орж гарахын тулд яамныхаа байрын ар талаас орох хаалга гаргуулж авчээ. Үүнд нь  төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан сурагтай.

Яамныхаа төв хаалгаар ажилтнууд болоод ард иргэдтэй явахыг хүсээгүй А.Гансүх сайдын араас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ая тухыг эрхэмлэсэн хүн юм байна. Тэрээр яамныхаа таван давхарт байрлах  ажилчдын бие засах газрыг өөрийн болгож тохижуулан засуулсан гэнэ.

Ингэхдээ орчин үеийн бие засах өрөөний жишиг байдлаар өөрчилжээ. Мөн тус яаманд байрлаж байсан Ойн газар татан буугдаж ажлын өрөөнүүд нь Л.Гантөмөр сайдын мэдэлд очиход мөн л тохижилт хийлгэж засварласан байх нь.

Хуучин ойн газрынхан байхдаа супер завсар хийсэн байсан ч энэ нь Л.Гантөмөр сайдад таалагдаагүй гэх. Энэ мэтчилэн эдийн засаг хүндэрсэн энэ үед сайдууд ажлын өрөөндөө амьдрах гэж байгаа мэт төсвийг өөрийн дур зоргоор зарцуулж байгааг албаныхан дуулгалаа.

Д.Болор

эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих