Нэг ширхэг электрон гавыг 1.6 саяар авна гэв үү?
Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд бусдыг хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж хууль санаачлагчид нь онцлох болсон. Хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ дотор нийтэд тустай хүмүүжлийн ажил хийлгэх, электрон гав зүүлгэх, торгохыг чухалчилна гэж байсан юм. Мэдээж хүний амь нас, эрүүл мэнд болоод онц хүнд, хүнд гэмт хэрэг үйлдэгчид электрон гав хамаарахгүй. Гэхдээ энэ төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ маш их өртөг шаардаж байгаа юм байна. Хамгийн бага үнэтэй нь Тайванийн 522 мянган төгрөгийн гав бол үнэтэй нь АНУ-ынх. Нэг сая 620 мянган төгрөгийн үнэтэй. Харин Хятадынх 954 мянган төгрөгийн үнэтэй гэсэн судалгаа гарчээ. Энэ ердөө нэг ширхэг гавын үнэ учраас улсын төсөвт маш их дарамт учруулах нь ойлгомжтой. Хууль санаачлагчид үүнийг улсын төсвөөр биш хувийн хэвшлийнхэнд даатгах боломжтой гэж үзэж байгаа сурагтай. Ингэхдээ тухайн ялтан өөрөө гавынхаа өртөгийг төлж байж энэ “аятайхан” шийтгэлийг амсах юм байна. Тодруулбал, бийлэгжүү ялтнууд өөрсдийн мөнгөөр гав авч зүүчихээд гэртээ суугаад байж болох бололтой юм.
ZUUNII MEDEE
URL: