Солонгосын холбогдох талууд хүлээцтэй байхыг хүсэв
23-нд Бээжин хотноо Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, Солонгосын хойгийн холбогдох талуудаас хүлээцтэй байж, болзошгүй цэрэг дайны үйл ажиллагаа үүсгэж, улмаар байдлыг цаашид дэвэргэхгүй байхыг хүсэж байна гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, 22-ны үдээс хойш БНАСАУ-ын тал Еон-Пеон арлын ойр хавиар эргүүл хийж явсан БНСУ-ын цэргийн хөлөг онгоц руу 2 пуужин хөөргөсөн байна. Үүний хариуд БНСУ-ын тал хариу цохилт хийж хөлөг онгоц сөнөөгч 5 пуужин хөөргөжээ.
Хүн лэй 23-ны хэвлэлийн бага хуралд, бид холбогдох мэдээллийг олж харлаа. Солонгосын хойгийн байдал одоо маш эгзэгтэй үедээ байна. Байдал хэрхэн өрнөхийг хятадын тал анхаарлаа маш их хандуулж байгаа бөгөөд, хүлээцтэй байж, болзошгүй цэрэг дайны үйл ажиллагаа үүсгэж, улмаар байдлыг цаашид дэвэргэхгүй, Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалахыг холбогдох талуудаас хүсэж байна гэжээ.
URL: