Хятадад охиноо зодож алсан хэрэг гарчээ
Хятадын Зэжиан мужийн Ханзоу хотын нэгэн иргэн 11 настай, өөрийн төрсөн охиноо гэрийнхээ даалгаврыг өөр хүүхдээс хууллаа хэмээн уурлан, зодож, амийг нь хөнөөсөн тухай Синхуа агентлагийн мэдээллээ.
Уг хэрэг гарахад охин нь ангийхаа хүүхдийн хичээлийг хуулж байсан байх бөгөөд эцэг нь мэдээд түүнийг маш хэрцгийгээр зодсон аж. Охиныг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан байна. Эмч нарын мэдэгдэж байгаагаар хүзүү болон нуруунд маш их хөхрөлт байсан ба хоолойг нь тав орчим минут боосон байх магадлалтай хэмээн мэдэгджээ.
Ийнхүү охины аавыг цагдаагийн газар хүргэн шалгаж байгаа аж.
ЧОЙ
URL: