МҮЭХ-ын дэд ерөнхийлөгч ойрын өдрүүдэд
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат дугаар шилжих мөчид дараах мэдээллийг өглөө.
•Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой Засгийн газрын 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд саяхан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт /ХНЗГТ/ хороо хуралдлаа. Засгийн газраас нийгмийн түншлэлийг
хөгжүүлэн бэхжүүлэх, талуудын үүргийг нэмэгдүүлэх зорилгоор МҮЭХ-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хамтын ажлын зорилго нь нийгмийн түншлэлийг Нийслэлд төдийгүй орон даяар хөгжүүлэх зорилготой.
Товчоор хэлбэл, аймаг сум төдийгүй аж ахуй нэгж байгууллагад ч түншийн талуудын хамтран ажиллах хэлэлцэх чадавхийг сайжруулах, 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалган зөвлөх юм. Түүнчлэн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо, ХАБЭА, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбар хороодын ажлыгдэмжих, ажилтнуудыг чадваржуулахад хамтран ажиллах юм.
•Төрөөс эдийн засгийг эрчимжүүлэх бодлого баримталж төр төсвийн байгууллагуудыг урсгал зардлаа 20 орчим хувиар
танахчиглэлхүргүүлсэн. Энэ талаар МҮЭХ-ноос дээрх ажлын чиглэл нь ажилтны цалин, түүний нэмэгдэл зэрэгт хамаарахгүй, хэрэв ажилтнуудын цалинг танах, хасах мэтээр зохисгүй үйлдэл гаргавал МҮЭХ тууштай тэмцэхээ мэдэгдэж байна. Түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр улсын төсвийн тодотголоор батлах 35 тэрбум төгрөгийн хэмжээнд өөрчлөлт орох ёсгүй.
•Хүний эрхийн үндэсний комиссоос энэ сарын 21-нд манай улсад хүний эрхийн хэрэгжилт ямар байгаа талаар хийсэн үзлэг, шалгалт ажлынхаа талаар төрийн ордонд мэдээлэл хийсэн. Уг үйл ажиллагаанд миний бие оролцож ХАБЭА-н тухай хуулийн 26-р зүйлийн 2 дахь заалтыг төрийн байгууллагууд зөрчиж байна. Тэд дээрээс санхүүжилт ирээгүй гэдэг тайлбар хийдэг. Тиймээс төсвийн тодотгол, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ХАБЭА-н зардлыг тусгахыг сануулсан.
Мөн төрийн албан хаагчид ҮЭ-д эвлэлдэн нэгдэх хүсэлтэй байвч төрийн албан хаагчид ҮЭ-д нэгдэх эрхгүй мэтээр андуу ойлголтыг бий болгож буй албан тушаалтан цаашид иргэд хөдөлмөрчид, ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлахүй байхыг санууллаа.
ХАБЭА-н чиглэлээр ХЭҮК, МҮЭХ хамтран үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмж өгсөн ч түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа компаниудад хариуцлага тооцох, нийгмийн хариуцлагагүй байдлыг олон нийтэд зарлах нь зөв гэсэн саналыг хэллээ.
URL: