АН-ынхан хямралд өртөөгүй байна…атаархмаар

Монголчууд мянган төгрөгт мах авч, атар талхыг хувааж бас наранцэцэгийн тосыг 100гр-аар нь худалдан авч байна. Зарим хэсэг нь бүр нохойн хоолоор голоо зогоохдоо тулж.

Нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, амьдралын доройтолд өртөөгүй хүн гэж алга. Гэтэл тарган хонины өөх мах алаглуулсан хоол өдөр бүр зооглодог хүмүүс бас байгаа нь АН-ынхан аж. Нийслэлийн АН-ын нэгэн тарган цатгалан эрхэм өдрийн хоолоо олон нийтийн цахим сүлжээгээр ийн “танилцуулжээ”.

Үүнийг харсан хэний ч ходоодны шүлс ялгарах биз. Хямралд өртсөн хэсэг тавлан тохуурхлаа хэмээн уурсах биз. Уур нь хүрэх хүрэхдээ бидний хоолыг АН-ныхан хулгайлсан байна гэж уурсан босох цаг удахгүй ирнэ гэдгийг ард түмнээ тавлагчид мэдтүгэй.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих