Хүй нэгдлийн үеийн зочид буудал
Агуй дотор алжаалаа тайлах нь хамгийн орчин үеийн, шинэлэгзохион байгуулалттай зочид буудлуудад буух шиг тийм ая тухтай байж мэдэх юм. Өмнөд Африкийн Кэйптаун хотоос 250 км зайд орших Седербергийн ууланд байгуулагдсан Kagga Kamma Private Game зочид буудал үүний нэг тодорхой нотолгоо юм. Энэ зочид буудал 10 өрөөтэй бөгөөд тэдгээр нь уулын бэлд орших агуйнуудад байрлажээ. Ер бусын байршилтай энэ зочид буудалд 6000 жилийн тэртээ хийгдсэн хадны сүг зурагнууд бий.
Агуй болгоноос гоёмсог дүр зураг харагдах болно. Ер нь бол энд байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хүссэн хүмүүс ирж суурьших боломжтой. Мөн энэ зочид буудалд нэг онцгой өрөө бий. Тэнд хоёр хүний ор, жижиг шүүгээ байх бөгөөд өрөө ил задгай, исгэрэх салхинаас өндөр чулуун хэрэм халхлах гэнэ. Уг зочид буудлын түүх хүй нэгдлийн үеийн хүмүүстэй холбоотой билээ. Одоогийн зочид буудал оршиж байгаа газрыг 1986 онд худалдсан бөгөөд хоёр жилийн дараа хувийн тусгай хамгаалалттай газар болгон хувиргажээ. 25 жилийн хугацаанд энэ газар жуулчдыг ихээр татдаг болсон бөгөөд хүмүүс энд тайвшруулах үйлчилгээтэй спа үйлчилгээг нь авахаар ирэх болов. Уг зочид буудалд нэг хонохын тулд 155 фунт стерлинг төлдөг гэнэ.
ХӨДӨЛМӨР
URL: