МОНГОЛЫН “САХИУСАН ДАРА ЭХ” СУДАР “ДЭЛХИЙН ДУРСАМЖ” ХӨТӨЛБӨРИЙН БҮС НУТГИЙН ӨВД БҮРТГЭГДЛЭЭ

_MG_5746

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж”  хөтөлбөр нь баримтат өв, ялангуяа ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох байдлыг хангах зорилготойолон улсын хамтын ажиллагааны нэг хэлбэр  бөгөөд олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийг бүртгэн авчархив, номын санд хадгалагдаж буй үнэлэшгүй хөрөнгө, цуглуулгыг хадгалан хамгаалж үлдэх, тэдгээрт хандаж буй олон нийтийн ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалан 1992 онд эхлүүлсэн хөтөлбөр юм.

ЮНЕСКО-гийн  “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хороо нь 1998 онд үүсгэн байгуулагдсан.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Дэлхийн дурсамж”хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, Үндэсний Номын Сан хамтран хосгүй үнэт дурсгал болох баримтат өвийг дотоодын болон  олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 5 сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан Дара эх”бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

_MG_5756

“Сахиусан Дара эх” бүтээл нь 20-р зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэрт анги данбо гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм. Энэхүү хамгийн жижиг буюу сонин содон бүтээлийг яг хэдэн онд туурвисныг тодорхой хэлэх боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна. Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ. Төвд хэлний 62 бадаг шүлэг, 250 мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаасан хосгүй бүтээл юм.Энэхүү гайхамшигт бүтээл нь  Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэгдсэн  байна.


URL:

Сэтгэгдэл бичих