Боко Харам бүлэглэл дахин 48 хүний аминд хүрэв

1435263_20111225131835.gifСӨҮЛ. /Ёнхап/. Нигерт 276 сурагч охидыг барьцаалсан Боко Харам зэвсэгт бүлэглэл дахин гурван тосгонд халдаж 48 хүний аминд хүрчээ.

Боко Харам бүлэг орон нутгийн цагаар энэ сарын 20-ны шөнөөс дараа өдрийн өглөө хүртэл Нигерийн зүүн хойд нутгийн сурагч охидыг хулгайлсан Чибок хотын ойролцоох гурван тосгонд халдаж, энгийн иргэдийн аминд хүрсэн байна. Зэвсэгт этгээдүүд тосгодыг галдан шатааж, “Бурхан агуу” хэмээн хашгирч байжээ. АНУ хулгайлагдсан охидыг эрэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нигерийн хөрш зэргэлдээ Чад улсад цэрэг байрлуулж, Нигер улсад нисдэг тэрэг болон Холбооны тагнан мөрдөх товчооны тусгай албаны ажилтнуудыг илгээгээд байгаа билээ.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих