ДАШТ-ий үеэр Бразилд 20 орны төрийн тэргүүн нар айлчилна

9b3a097737ab4f45b878eb5bdcfcb38f_LСАНПАУЛО. /Ёнхап/. 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах хугацаанд Бразил улсад дэлхийн хорин орны төрийн тэргүүн нар зочлох бололтой.

ДАШТ-ий нээлт, хаалтын үйл ажиллагаанд болон тэмцээний үеэр Бразилд дэлхийн хорь гаруй орны удирдагчид айлчилна гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн байна. Хятад улсын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Жейков Зума зэрэг БРИКС-ын орнуудын тэргүүн нар тэмцээний хаалтын ажиллагаанд уригдсан байна. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Германы Канцлер Ангела Меркель болон Бельги, Хорват, Португали, Гондурас зэрэг орны төрийн тэргүүн нар ДАШТ-ийг тохиолдуулан Бразил улсад айлчлах гэж байна.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих