Тайландад цэргийн эргэлт болов

1399875003_1-orgБАНГКОК. /Ёнхап/. Таиландын хуурай газрын хүчний ерөнхий командлагч Чан Оча энэ сарын 22-нд улс төрд үүссэн зөрчлийн улмаас хүчирхийллийн байдал газар авсан тул цэргийн эргэлт хийж, цэрэг цагдаагийн хүчнийхэн төрийн эрхийг гартаа зангидна гэж мэдэгдэв.

Цэрэг нь бүх гадаад харилцаа, олон улсын байгууллага, гадаад иргэдийг хамгаалах асуудлыг хариуцах бөгөөд улсын гадаад бодлогод ямар нэг өөрчлөлт орохгүй гэж ерөнхий командлагч Чан Оча мэдэгдээд дараах зарчмуудыг дурдав. Үүнд:

  • Бангкок зэрэг гол хотуудад улс төрийн зөрчлийн улмаас хүчирхийлэл газар авч олон хүний амь, эд материалын хохирол учирч байгаа тул цаашид улсын аюулгүй байдал болон террорист халдлага гарахаас сэргийлж ард түмнээ хамгаалахын тулд уг арга хэмжээг авна.
  • Одооноос эхлэн Таиландын хуурай газар, тэнгис, нисэх хүчин болон цагдаагийн хүч улсын бүх эрхийг гартаа авна.
  • Энэ шийдвэр нь энх тайвныг сэргээн тогтоох зөв бөгөөд шударга шинэчлэлтийг зорилгоо болгосон.
  • Ард түмэн айж сандралгүй, өдөр тутмын энгийн амьдралаа үргэлжлүүлж болно.
  • Төрийн албан хаагч, цэрэг, цагдаагийн албан хаагчид ажил үүргээ хэвийн үргэлжлүүлнэ.
  • Аль ч байгууллага Энх тайвныг үргэлжлүүлэх ерөнхий командлалын зөвшөөрөлгүй зэвсэг эзэмших, тээвэрлэхийг хориглоно.
  • Гадаадын дипломат байгууллага, олон улсын байгууллага болон гадаадын иргэдийг бүрэн хамгаалалтад авна.
  • Өмнөх Засгийн газрын олон улсын харилцаа хамтын ажиллагаанд өөрчлөлт орохгүй.

А.Цацралт

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих