УЛААН, ЦЭНХЭР ӨРИЙН ХЯЗГААР БА УЛСЫН ХӨГЖИЛ
Өрийн удирдлагын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ шийдэх гэж байна. Өнгөрсөн оны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх замаар Монгол Улсын өрийн хязгаарыг өсгөх төслийг Засгийн газар өргөн барьсан ч олонхийн дэмжлэг аваагүй. Учир нь төсвийн сахилга батыг сахин хамгаалах үүднээс түүний тогтвортой байдлын хуулийг Их хурлын 76 гишүүний гуравны хоёр буюу дор хаяж 50 гишүүний дэмжлэгээр өөрчлөх ёстой. Гэвч энэ хэмжээний дэмжлэг авч чадаагүй учраас, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хоёр дахь хэлэлцүүлэг дээрээ бүдэрч байсан юм. УИХ 2010 оны зургадугаар сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан билээ.
Энэ хуулийн 19.3-т “…улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50, 2012 оны төсвийн жилд 60, 2013 оны төсвийн жидд 50, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн заасан байдаг.
Энэ бол хуулийг хугацаа нь гүйцэж, үр дүн гартал өөрчилж болохгүй гэсэн санаа. Гэтэл өрийн хэмжээ хуульд заасан 40 хувиас хэтэрч, Засгийн газар олон улсын зах зээлээс босгох эрх нь нээгдсэн үлдэгдэл 3.5 тэрбум ам.доллараа мөнгө болгож авахын тулд улсын нийт гадаад өр ДНБ-ий 70 хувьтай тэнцэж болно” гэсэн заалтыг Өрийн удирдлагын тухай хуульд суулгаж, УИХ-д оруулж ирээд байна.
Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эсвэл бонд босгож үнэт цаас арилжаалах. Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татаж, хүний мөнгөөр хөгжих нь амархан ч, өөрсдөө хийсэн бол хүртэх байсан ашгаа алдах талтай. Тиймдээ ч Япон, Солонгос зэрэг Азийн бар орнууд бонд босгож, түүнийгээ зөв захиран зарцуулах замаар өдий хэмжээний үсрэнгүй хөгжилд хүрсэн. Япон улсын Засгийн газрын бонд босгох замаар зээлсэн мөнгө нь ДНБ-ээсээ бүтэн давсан баидаг аж.
Гэхдээ энэ зээд нь ихэвчлэн үндэсний томоохон компани, дэлхийд танигдсан корпорациудаас авсан байдаг юм билээ. Өр тавина гэдэг нэг талаас хөгжил, дэвшлийг хурдасгах боломжтой ч нөгөө талаас өрийн, хүүгийн хямрал авчрах эрсдэлтэй. Өрийн дарамтаас болж улсаараа “дампуурсаи” орон ч байна.
Түүнээс гадна Өрийн удирдлагын тухай хууль ердийн олонхиор батлагдана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр гэсэн өндөр босгыг давах гэж “зүдрэх” шаардлагагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор батлагдах боломжтой гэсэн үг. Гэхдээ 2010 онд хамтарсан Засгийн газар байхдаа баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль энэ ондоо хүчин төгөлдөр үйлчлэх учраас, шинэ хуучин хоёр хууль хэрэгжих явцдаа зөрчилдөх магадлалтай юм. Энэ мэт олон асуудал дагуулсан.
Өрийн удирдлагын хуулийн төслийн талаар УИХ дахь олонхи цөөнхийн төлөөлөл болсон Д.Ганхуяг, Б.Хаянхярваа нарын байр суурнйг хүргаж байна.
Д.Хаянхярваа: Өмнөхөө дүгнэчихээд, нэмж өр тавих тухай ярих ёстой
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 60, 40, 40 гэсэн хувь бол тэнгэрээс аваад ирсэн тоо биш. Тухайн үедээ улс орны эдийн засгийг хэтдээ яах вэ гэдгийг тооцож байж тавьсан тоо. Бид өрийн дарамтад орж байсан гашуун туршлага бий. Тодорхой хэмжээ заагтай явж байж, өр тавьж авсан хөрөнгө санхүүгээ зөв зохистой ашиглаж байж үр дүнд хүрсэн туршлага ч бий. Гэтэл өнгөрсөн жил зургаан сарын дотор маш их хэмжээний зээл аваад хаашаа орчихов оо хэмээн үр дүнгүй халаглаж сууна. Тиймээс өнгөрсөн алдаа оноогоо нэг бүрчлэн нягталж байж өрийнхөө хязгаарыг тогтоох ёстой. Өрийн тухай хуулийг оруулж ирээд, дагалдуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Өр нэмэхэд учир бий. Бид авсан мөнгөөрөө юу хийж чадаж байгаагаа маш сайн томьёолчихоод, дараа нь нэмж өр тавих тухай ярих ёстой. Бүхий эсрэг байр суурьтай гэсэн өнцгөөс сөрөг хүчнийг харж болохгүй.
Хамгийн гол нь бидний босгоод, олоод ирсэн хөрөнгө нүдэнд харагдаж, гарт баригдахуйд байгаад, улс орныхоо эдийн засгийг нэг алхам ч бол урагшлуулчихаад өр нэмье гэж байгаа бол өөр асуудал. Тэгэхгүйгээр өрийн хязгаарыг нэмэхийг зөвшөөрч болохгүй. Аль ч улс оронд сангийнхаа хөрөнгийг хоёр талаас нь цоолчихоод, гараа хийж ухаад, чангаагаад байдаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам өөрийн үүргээ биш, энд тэндхийн зам зассан шиг, мөнгө захиран зарцуулна гэж явж байгаа нь буруу. Тиймээс мөнгө олдог, зарцуулдаг эрх мэдлийг нэг талдаа өгөх хэрэгтэй. Өр авна гэж байгаа ч өмнө нь авсан “Чингис” бондын өртөг дэлхийд ямар байгаа билээ. Ахиад өр тавихад өмнөх зээлээсээ хүү нь бага байна гэдэг бүтэхгүй. Өнөөдөр Монгол Улсад итгэж зээл өгөх хүн олдохгүй л болов уу. Тиймээс өрийн хязгаараа ДНБ-ий 40 хувьд барихгүй бол болохгүй.
Д.Ганхуяг: Зөв зүйлд зарцуулж чадвал зээлсэн хэмжээгээр эдийн засаг тэлдэг
Би дэмжиж байгаа. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөд хяналт сайтай байх хэрэгтэй. Зээлийн хүүгээс илүү дэд бүтцййн зардал хурдацтай өсдөг. Тиймээс чанартай дэд бүтцийг бий болгох тусмаа, түүнийхээ орлогоор авсан зээлээ төлчих нөхцөлийг жагсаалтаар гаргах нь зөв. Бид машинаар нүүрс, төмрийн хүдрээ зөөдөг. Үүнд жилдээ 4-5 сая ам.доллар алдаж байна. Мөн боловсруулах үйлдвэрээ дэмжих шаардлага гарцаагүй. Тиймээс авсан зээлээр хөрөнгө оруулалтаа нөхөх, найдвартай төсөлд оруулах нь зөв. Зээлийн хүүгээс илүү материалын үнэ, цалин хөлс их өсдөг. Тнймээс хөгжиж байгаа орнууд шаардлагатай дэд бүтцээ бүрдүүлсэн байдаг. Үүнийг бид анхаарах ёстой. Зөв зүйлд, эргэн төлөгдөх төсөлд зарцуулж чадах юм бол авсан зээлийнхээ хэмжээгээр эдийн засаг тэлдэг. Өнөөдрийн Монгол Улсын байдлыг Солонгос, Япон, Тайвань зэрэг үсрэнгүй хөгжилтэй бүх л орон дайраад гарсан. Зарим жил үндэсний валютынх нь ханш дахин хүртэл унаж байсан. Тиймээс үүнийг бид ярилцаж, судалж байгаад, хөрөнгө оруулалтаа нөхөх төсөлд оруулах нь зөв гэж бодож байяа. Мөн хувийн хэвшилд дамжуулан зээлдүүлж, байгаа. Гэхдээ арилжааны банкаар шүүлтүүр тавьчихсан учраас гайгүй байх.
Хөгжлийн банкаар дамжуулж байгаа санхүүжилтийг төсвийнхөө нзг хэсэг болгох уу, банк нь өөрөө менежментээ хийгээд зээлээ авч явж чадах уу гэдгийг шийдмээр байна. Дараа нь төслийн зээл гэж бий. Тухайн төсөл нь өөрийнхөө зээлийг барагдуулна гэсэн байдлаар холбогдох эрх зүйн орчин, гэрээндээ өөрчлөлт хийгээд явахгүй бол тийшээ татагдах аюултай. Үүтшйг бас УИХ ярьж, гаийдэх шаардлагатай. Манай орон бол хуримтлалгүй улс. Хуримтлалтай байгаа тохиолдолд зээл авахад боломжийн байдаг. ДНБ-ээсээ хоёр дахин илүү хуримтлалтай болчихсон орнууд байна. Тиймээс орж ирж байгаа орлогоо улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгап зардлаар дамжуулж үрэхгүйгээр хуримтлуулдаг, сайн төсөл худалдаж авдаг, эрсдэлтэй мөртлөө ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийдэг гольдрол руу оруулах хэрэгтэй.
Б.ЭНХЖАРТАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: