Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж байна

syrian presidential election 21-нд Сирийн дотоодын хоёр гол сөргөлдөгч бүлэг, удахгүй болох Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэх болно гэжээ.

Дамаскт төвтэй сөргөлдөгч бүлэг “Сирийн үндэсний зохицуулах байгууллага ” болон “Сирийн үндэсний хөдөлгөөн” хоёр бүлгийн удирдагчид уг бүлгийн гишүүд сонгуулийг эсэргүүцэх болно гэдгээ илэрхийлэн, нийт Сирийчүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөс татгалзахыг уриалжээ.
“Сирийн үндэсний хөдөлгөөн” бүлгийн удирдагч Анас Джудех хэлэхдээ, нийт Сирийчүүд уг сонгуулиас татгалзахыг уриалж байна. Энэ нь сонгуульд оролцож чадахгүй хүмүүсийг хүндэтгэж байгаа явдал. Мөн одоогийн ерөнхийлөгчийг үргэлжлүүлэн ажиллуулж, энэ хугацаанд шилжилтийн шатанд ахихыг биелүүлж, эцэст нь багтаамжтай бодлого бүхий сонгууль хийхийг уриалж байна гэжээ. Тэр бас, “Сирийн үндэсний хөдөлгөөн” бүлгийн суртал ухуулгын ажлаа эхлүүлж, энэ удаагийн сонгууль Сирийн нийт ард түмний санал байж чадахгүй гэдгийг мэдрүүлэхийг зорин ажиллаж байна гэжээ.

Сирийн парламентын товлосноор, Сирийн дотоодод 6-р сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, гадаадад байгаа Сирийн иргэд 5-р сарын 28-нд Сириэс тухайн оронд суугаа элчин сайдын яаманд очиж саналаа өгөх болно.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих