С.Молор-Эрдэнийг Шархадны эмнэлэг бараадуулъя
“Эрүүл биед саруул ухаан оршино,оо” гэж үнэн юутай үнэ үг вэ. Тэгэхээр толгой хүртэл биений нэгэн хэсэг, сэтгэц хүртэл энэ биений нэгэн хэсэгт хамаарах учиртай. Төрөөс уран зохиолын хичээл болон эх хэлийг хавчин гадуурхаж, нөгөө талаас уран зохиолоо хамгаалж, эх хэлний аян өрнүүлж байгаа энэ үед нэгэн доовтор нэртэн ёстой донгосч байна шив. Яагаав өнөөх С.Молор-Эрдэнэ гэгч нэг сайхан гар байна,аа. Монголын уран зохиол бол юу ч биш гэнэ. Тэр яруу найрагчид бол ёстой хэрэггүй хог новшнууд юм байх. Үндэсний хэл соёл, үнэт өвөө тээж яваа хэдэн найрагчдыг бүр байхгүй болгов. Заавал энэ цаг үед ийн хэлж байгаа нь ч сонирхол татна. Тэр эсвэл өвчтэй хүн байх, эсвэл улстөр хөөж, од болох гэсэн нэг байх. Яагаад гэвэл түүнийг өнөөдөр хэн ч тоохгүй байна шүү дээ. Багшилж байсан сургууль нь хөөгөөд явуулчихсан. Тэгэхээр нь улстөр хөөж үзтэл хамтрагчид нь хөөгөөд явуулчихсан. Ийн газар газраас хөөгдөж байгаагаас харвал тэр солиотой нэгэн бололтой.
Бяцхан дурсамж сөхвөл С.Молор-Эрдэнэ 2007 онд МУИС-д философийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд МУИС-д ажилласан даруйдаа “Санаа Сэтгэл Зохиол” хэмээх философийн ном бичсэнээр багш оюутнуудын доог тохуу болж, согтуу солиотойгоороо дуудуулсан гэдэг. Тиймээс нэг ном бичсэн биш бөөн хэл ам босгож өөрийнхөө мөн чанарыг таниулсан хэрэг. Тиймдээ ч мань эр МУИС-д багтаж шингэх газаргүй болж, улмаар нэг муу инженер орж ирчихээд юугаа донгосоод байна хэмээн хөөгдсөн гэдэг. Үүнээс үүдэн мань эр “МУИС-ийг яг одоо хаалгыг нь хаагаад гаднаас нь банзаар хадах хэрэгтэй. Ийм сургууль хэрэггүй” хэмээгээд одсон. Уг нь өөрийг нь явуулчихаагүй бол гэгээн сүм мэтээр яриад суух байх л даа. Нэг муу номноос болоод ийн хөөгдсөн хэрэг шүү дээ. Мөрөөрөө заах толгой нь байсан бол хичээлээ заагаад явахгүй өвчтэй хог ш дээ. Чадахгүй байж бас ном бичнэ.
Ийнхүү өвчтэй солиотойгоороо дуудуулж МУИС-ийн хаалгаар одсон хүн зүгээр суух хэцүү. Ажил хийе таалагдахгүй. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаярт дагаар орж, улстөрийн ажлыг гудамжнаас хийх болов. Ийн явахдаа бас л улстөрийн чиглэлээр нэгэн ном бичив. Тэр нь “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ” хэмээх ном байв. Энэ нь ч улстөрийн бүхий л өндөр дээд албан тушаал хашиж, төрд байх муу муухай бүхний жишиг “загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярт таалагдаагүй учраас түүнийг алсуур нь шахаж эхлэв. Н.Энхбаяр өөрөөсөө хэнийг ч зайлуулж чадах нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Ийнхүү хөөгдөхдөө тулж ахуй цагтаа намынхаа удирдлагуудад нэгэн номын эхийг үзүүлжээ. Тэр нь “Монголчуудын хар хайрцагны бодлого” хэмээх улстөрийн чиглэлийн ном. Энэ явдал нь өнөөх Н.Энхбаяр даргынх нь сонорт хүрэхгүй яахав дээ.
Г.Шийлэгдамбаас эхлээд түүнд алтан хошуу өргөгчдийн нэг нь хэлчихгүй юу. МУИС-ийн оюутнуудад туугдсан нөхөр яаж “Төрийн хар хайрцагны бодлого” хэмээн донгосч чадах билээ дээ. Тиймээс мань эр ч Ю.Атар, Д.Өрнөхбаяр нарын хамт хэвлэлийн хурал зарлаж, өөрийнх нь боловсруулсан “Төрийн хар хайрцагны бодлого”-ыг ойлгоогүй Н.Энхбаяраас саллаа гэдгээ зарласан. Гэтэл “Адуун чулуу”-ны уурхайгаас өөр сайн ойлголтгүй болов уу гэмээр Ц.Шинэбаярт өнөөх “Төрийн хар хайрцагны бодлого” нь таалагдаж гэнэ дээ. Зөвхөн үүгээр зогсохгүй Ц.Шинэбаярт “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ” хэмээгч “судар” нь ч таалагджээ. Тиймдээ ч Ц.Шинэбаяр орчин үеийн чөлөөт иргэний хувиар энд тэнд салаавч үзүүлж явдаг байх. Аргагүй л хамтарч ажиллахаар болж, Хамуг монголын хөдөлмөрийн нам гээчийг байгуулаад авав. Улмаар хэдэн эрүүл согтуу нөхөд ийнхүү 2012 оны сонгуульд оролцсон ч сонгогчид эрүүл юм болохоор тэдний хэнд нь ч санал өгсөнгүй. Эрүүл ухаантай хүн арай ч санал өгөхгүй л дээ.
Улмаар түүнийг хэвлэлийнхэн ч тоохыг болив. Тэгэхээр нь арга буюу цахим ертөнцөд уураа гаргаж байгаа нь дээрх яруу найрагчдыг муучлах. Хаа хамаагүй солиогоо харуулах болов. Одоо ийнхүү эх хэл рүүгээ нулимж байгаа нөхрийг эрүүл гэхэд яагаад ч тэнцэхгүй. Тэр уран зохиол, яруу найрагт үндэсний соёл, эх хэл байдаг гэдгийг мэдэхгүй нулимж байгаа нөхрийг эрүүл гэж хэлэх эрүүл хүн үгүй биз ээ. Тэгэхээр түүнийг Шархадны эмнэлэг бараадуулсан нь дээр байх.
А.Гал
URL: