Өрөмчид болсон халдлагад 31 хүн амь үрэгдэв
БНХАУын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотын худалдааны зах руу хоёр машин дайрч, багаар бодоход 31 хүний аминд хүрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр алан хядагчид хүмүүсийг машинаар дайрснаас гадна зах руу хэд хэдэн тэсрэх бөмбөг шидэж, дэлбэлсэн байна. Мөн хоёр машины нэг нь дэлбэрсэн аж. Халдлагын уршгаар 90 гаруй хүн шархадсан бөгөөд заримынх нь биеийн байдал сайнгүй байгаа тул амь үрэгдэгдсийн тоо нэмэгдэж магадгүй гэнэ.
Хэргийн газарт байсан иргэд Хятадын микроблог болох Вейбо (твиттэртэй төстэй) дээр дэлбэрэлт болсон үеийн зургуудыг нийтэлсэн байна. Зургаас харахад хамгийн олон хүн цуглардаг, хүнсний ногооны лангууны ойролцоо халдлага болжээ. Дэлбэрэлтүүд өглөө эрт бол сон тул хохирогчдын олонх нь хүнсээ базааж явсан ахмад настнууд болон бага насны хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүд байсан гэнэ.
Хятадын алс баруун хязгаарт орш дог Шинжаан муж нутгийн уугуул иргэд болох уйгарчууд болон хан хя тадуудын зөрчил мөргөлдөөнөөс болж олон жил аюултай бүс нутаг гэгдэж буй. 2009 онд Өрөмч хотод дэгдсэн уйгарчуудын бослого үймээн самуунд хүрсний улмаас 200 ор чим хүн амь үрэгдэж байв. Хятадын эрх баригчид аливаа хүчирхийлэл, а лан хядах ажиллагаанд Уйгарын са лан тусгаарлагчдыг буруутгах нь их бай даг бол уйгарчууд хан хятадуудыг газар нутгийг нь сүйтгэж, уламжлалт ёс заншилд нь халдаж байна гэдэг.
Хятад дахь уйгар үндэстний эрхийг хамгаалах Дэлхийн уйгарчуудын чуулган нэртэй байгууллагаас дээрх халдлагын цаад эзнийг үнэн зөвөөр тогтоохыг Хятадын эрх баригчдаас хүсчээ. Мөн энэ хэргээр түрий барьж, Шинжааны иргэдийн эрхэнд халдахгүй байхыг сануулсан байна.
URL: