БНСУ-ын ерөнхийлөгч ерөнхий шүүгчээ ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ

2013-07-03korea_big_0БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон буюу Чонгвадэгийн хэвлэлийн төлөөлөгч Мин Кюнг Вук 22-ны өдрийн хэвлэлийн бага хуралд, ерөнхийлөгч Пак Гын Хэ мөн өдөр ерөнхий шүүгч Ан Дай Хийг засгийн газрын шинэ ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гэжээ.

Ан Дай-Хи, 1955 онд БНСУ-ын Кёнсан До-д төрсөн бөгөөд Сөүлд Их Сургуулийн Хууль зүйн факультетад сурч, 25 насандаа БНСУ-ын хамгийн залуу прокурор болжээ. 2006-2012 онд, БНСУ-ын ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба 2012 оны их сонгуулийн үеэр Пак Гын Хэгийн нэр дэвшигчийн ажлын багийн Сэнури шинэ үндэсний намын улс төрийн өөрчлөлтийн тусгай зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих