Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой
Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 8 жилийн ял оноосон. Улсад 30 гаруй жил ажилласныхаа төлөө ийнхүү хэлмэгдэж олон жилийн ял авсанд харамсаж байна гэж Ч.Гансүхийн ээж Ц.Нямноржин мэдэгдлээ.
Ч.Гансүхийг байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, мөн Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага үнэлгээний хэлтсийн дарга Энхбат эхнэр Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа нэр дээр данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан, аав Н.Чимидийнхээ дансанд мөн нууц амрагийнхаа дансанд хууль бусаар олсон таван тэрбум төгрөг шилжүүлсэн гэж буруутган шүүж ял оноосон юм. Гэвч энэ бүгдийг шүүхээс нотлож чадаагүй хүүг нь хэлмэгдүүлж ял оноосон гэж Ч.Гансүхийн ээж Ц.Нямноржин ярьж байна.
-Хүүгийн тань холбогдсон хэргийн давж заалдах шатных нь шүүх хурал саяхан боллоо. Хохирлын хэмжээг нь бууруулсан ч ялыг нь хэвээр үлдээлээ?
-Хүүг маань анх 17 тэрбум төгрөг идсэн гэж орон даяар зарлаад баривчилсан. Өвгөн бид хоёр нойргүй л хонож байлаа. Даанч яав даа. Би хятад хүний ганц охин. Өвгөн бид хоёр хөрөнгөтэй хүмүүс. Гэтэл хүү маань ийм хэрэгт холбогдоно гэж байх уу.
-Гэхдээ шүүхийн шийдвэрээр тэрбум гаруй төгрөг төлөхөөр болсон байсан. Үүнийг та хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна уу?
-Хүү маань олон тэрбум төгрөг идэх байтуйгай нэг ч төгрөгийн хээль хахууль аваагүй, идээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэсэн ч болдоггүй юм байна. Анх 17 тэрбум гэж яриад эхэлсэн ч одоо нэг ч төгрөгийн хохирол батлагдахгүй байгаа. Ах, дүү хоёр хоригдож байхад 80 гарсан өвгөн бид хоёрт хэцүү байна. Нууц амрагийнхаа дансанд таван тэрбум төгрөг хийсэн, аавынхаа нууц амрагийн дансанд хоёр тэрбум хийсэн гэх юм. Үүнээс л худал мэдээлэл болохыг мэдэж авсан.
-Энэ хэрэгт танай гэр бүлийн олон хүн холбогдож, хууль цагдаагаар явсан байх аа?
-Манайхыг олон удаа нэгжсэн. Мөнгөтэй, мөнгөгүй таван хадгаламжийн дэвтрийг өнгөрсөн оны нэгдүгээр сард хурааж авснаас хойш чимээ ч алга. Олон газарт хандаж үзсэн. Эхнэр нь Японд эмчлүүлж байгаа. Шүүхийн шийдвэрийг дуулгаагүй байна. Энэ хооронд нэг ах нь өнгөрсөн, нэг бэр өнгөрлөө. Улсад 30 гаруй ажиллачихаад шоронгийн хадаас болчихоор өвгөн бид хоёр яаж хүлээх вэ дээ.
undesten
URL: