Хийж, ярьж буйгаа өөрсдөө мэддэг болов уу

527-1376442586zuragШинэчлэлийн засгийн газар байгуулагдаад эрх барих хугацааныхаа тал хувийг өнгөрөөчихсөн. Тэдний хийсэн, бүтээсэн зүйл гээд хэлэх гарт баригдах зүйл сайн муугийн дэнсэн дээр дэнслэгдсээр байгаа. Харин АН буюу төрийн эрх баригчдын хийж буй үйлдэл аяглах нь сүүлийн үед хэтэрсэн гээд хэлчихэд болохоор болсон.

Юу ч мэдэхгүй хүүхэд чихэр чимсээр хуурах гэж байгаа мэт аашлах эдгээр эрхэм дээдсүүдийн зан авир хэрээс хэтэрсэн гэж болно. Ард иргэдийнхээ хийх үйлдэл, ярих яриаг хүртэл заах нь холгүй л байгаа нь өнөөгийн энэ нийгэм Ардчилсан нийгэм гэж хэлэхэд хэцүү.

Ерөнхий сайд нь хүртэл ард иргэддээ идэх хоолыг нь зааж эхэлсэн өндгийг тансаг хэрэглээ та нар идэх албагүй ухааны юм яриад зогсож байсан. Мөн эдийн асгийн хямралыг хэрхэн арилгах цаашид нийгмийн амьдрал ам.долларын үнийн өсөлт, иргэдийн амьдрал ахуйг сайжруулах тал дээр анхаарахгүй л бах шиг. Хаврын чуулган эхэлсээр бараг хоёр сарын нүүрийг үзэж байгаа боловч тэдэнд хийсэн бүтээсэн, урагшилсан зүйл гэх бараг үгүй. Хийх ажилгүй дундаа данхтай цай тавьчихаад л хов жив хөөцөлдөж суудаг гэрийн авгай нар шиг л хэрүүл уруул хийж цаг хугацаа өдөр хоногийг өнгөрөөж байгаа.

Харин тэднийг ийнхүү өөрөө өөрийгөө зөвтгөн мэтгэлцэж байх хооронд ард иргэдийн амьдрал өдөр хоногоор доройтон муудаж байгааг хэн хүнгүй хэлнэ.

Өчигдөр шинэчлэлийн засгийн газраас хийж хэрэгжүүлдэг ард иргэдийнхээ санал гомдолоо илэрхийлдэг Засгийн газрын 11-11 төвд Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл ороцсон. Түүний хэлж ярьж байгаа зүйл нь бас л өнөө ард иргэдээ басан доромжилсон өнгө аястай харагдсан. Автомашины төлбөртэй зогсоолын тухай асуусан гомдол саналын хариу болгож хэлсэн эрхэм даргын үг “Төрийн байгууллага иргэдэд үйлчлэх ёстой тул энэ шийдвэр маш зөв гэдгийг иргэд хэлж байгаа. Иргэд төлбөр төлдөг болсноор төрийн байгууллага дотор дэмий сэлгүүцэх аргагүй болж байгаа хэрэг. Төлбөртэй зогсоол дээр удаан зогсох бүр тэр халаасны хэдэн төгрөгтэй яригдаж байгаа юм” хэмээн хээв нэг авч байлаа.

Энэ нь ард иргэдийг хийх ажилгүй дээ төрийн байгууллага руу орж хэсэж тэнэдэг гэсэнтэй агаар нэгэн бөгөөд төрийн өнөө нээлттэй байдлыг иргэдийн халаасаар хэмжиж байгаагаа нэг л том ажил хийсэн мэтээр ярьж байгаа нь түүний цаашилбал эрх баригчдын өрөвдөлтэй санаануудын илрэл болж байна.

 

 

ЧОЙ /BOLOD.MN/


URL:

Сэтгэгдэл бичих