Б.Бат-Эрдэнэ: Єєрчлєлт оруулах хуулийн ард Д.Зоригт сайд зогсч байгаа

УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Урт нэртэй гэж ад vзэгдээд байгаа хуульд єєрчлєлт оруулахаар гишvvд тєсєл санаачилсан. Та vvний эсрэг байр суурьтай байгаагийн шалтгаан юу вэ?
-Хууль гарсан л бол хэрэгжих ёстой. Энэ хууль маш тодорхой зохицуулалттай. Тиймээс єєрчлєлт хийгээд байх шаардлагагvй. Єнєєдєр байгаль орчин хэрхэн бохирдож, монгол хvний уух ус, амьсгалах агаар, гишгэх газар ямар болсон байгааг хvн бvр мэднэ. Ирээдvйгээ бодож, эко системээ хамгаалах зайлшгvй шаардлага гарч байна. Энэ ч утгаараа Гол мєрний урсац бvрэлдэх эх, усны сан бvхий газрын хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг боловсруулж, парламентаар хэлэлцvvлэн батлуулсан юм. Гэтэл батлагдчихсан хуульд єєрчлєлт оруулж, дахин байгаль орчноо бохирдуулъя гэж байгааг нь ойлгохгvй сууна. Захиалгаар л єєрчлєлт оруулах тєсєл санаачилсан гэж бодож байна.

-Компаниудад нєхєн олговор єгєхдєє ялгавартай хандах талаар заасан гэж байсан?
-Хуулийн гол зорилго нь усан болон ойн сан бvхий газарт ашигт малтмал хайж, олборлолт явуулж буй компаниудын vйл ажиллагааг зогсоох. Гэхдээ тусгай зєвшєєрєл эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгvй байхаар тусгаж єгсєн. Тодруулбал, нєхєн олговор єгєх зарчмаар асуудлыг шийдэж, тухайн аж ахуйн нэгж Монгол Улсын хууль журмын дагуу ажиллаж чадсан эсэхийг нь харгалзах юм. Нэг vгээр хэлбэл, нєхєн сэргээлтээ стандартын дагуу хийж чадаж уу гэдэгт анхаарна. Їvнийг хийх ёстой Засгийн газар маань хууль батлагдсанаас хойш дээрх ажлаа хийсэнгvй.
-Огт ажил хийгээгvй гэх нь хэр оновчтой бол. Хууль гарснаас хойш нэлээд их ажил амжуулсан гээд байгаа шvv дээ?
-Ямар ч ажил хийгээгvй гэж хэлж болохгvй байх л даа. Холбогдох яам тамгын газар, агентлагууд ой, усны сан бvхий газрын хилийн заагаа тогтоож, тодорхой болгосон байгаа. Ганцхан нєхєн олговор олгох, тусгай зєвшєєрлийг нь цуцлахад буруу аргаар ажлаад байгаа хэрэг. Хуульд заахдаа байгаль орчны болон нєхєн сэргээх ажлаа ямар тєвшинд хийж гvйцэтгэснийг шалгах талаар тодорхой заачихсан байхад огт хяналт тавихгvй, vйл ажиллагаагаа нь хуулийн хvрээнд байна уу гэдгийг vзэхгvйгээр зєвхєн нєхєн тєлбєр єгєх асуудлыг нь урьтал болгоод байна.
-Єнгєрсєн хоёр жилийн хугацаанд уг хуулийг хэрэгжих боломжгvй хэмээн хойш тавьсаар ирсэн. Їvний шалтгаан нь хєрєнгє мєнгєтэй холбоотой юу?
-Уг нь, хэрэгжvvлэхэд нэг их хvндрэлтэй зvйл байхгvй. Тvрvvн хэлсэн шvv дээ, хууль журамд заасны дагуу vйл ажиллагаагаа явуулсан уу гэдэг. Хvчин тєгєлдєр мєрдєгдєж буй хуулийн хvрээнд олборлолтоо явуулаагvй, улсын хєрєнгєєр хайгуул хийсэн газар дахин тийм ажил хийж байгаа бол нєхєн тєлбєр єгєєд байх шаардлагагvй юм. Энэ асуудлыг л газар дээр нь очоод шалгачихвал маргаан єрнєхгvй. Ерєнхийдєє хуулиа хэрэгжvvлэхгvй байх сонирхол цєєн хэдэн хvнд байх шиг. Тэд л нєхєн тєлбєрт асар их хєрєнгє мєнгє єгнє тиймээс эргэж харах хэрэгтэй гэсэн тайлбар хийж, хvмvvсийн тархийг угаагаад байна. Єєрєєр хэлбэл, Монгол Улсын тєсвєєс давсан, дааж давшгvй мєнгєн дvн гаргаж ирэн сєргvvлж тавьчихаад байгаа хэрэг. Мєн нинжа нартай холбож тайлбарлах болсон. Хууль батлагдсаны дараа нинжа нар гарч ирээгvй. Анх алт олборлож эхлэх vед л бий болсон шvv дээ. Гар аргаар алт олборлож буй хvмvvсийн асуудлыг тусад нь авч vзэн, ямар зохицуулалт хийх нь засаг тєрийн шийдэх зvйл.
-Тусгай зєвшєєрєл цуцалснаар ажилгvйчvvдийн эгнээ тэлж, компани, иргэд хохирох юм биш vv?
-Ийм зvйл бас гаргаж тавих болсон. Аливаа асуудлыг шийдэх гарц заавал байдаг. Їvнд Засгийн газар санаа тавьж, шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа.
-Яаж?
-Тусгай зєвшєєрлєє хvчингvй болгуулж буй компаниудад хуульд харшлахгvй газарт лиценз олгож болно. Мєн ємнийн говьд хэрэгжих томоохон тєсєл хєтєлбєр рvv оруулбал асуудал шийдэгдчих юм. Иргэдийн эрх ашиг ч хохирохгvй. Цаашлаад бvтээн байгуулалтын ажилд ч татан оролцуулж болно. Ийм санаачилга гаргахгvй бvхнийг эсрэгээр хийж байна. Яахав наанаа хэрэгжvvлэх гээд байгаа мэт харагдавч, цаанаа ямар аргаар хэрэгжvvлэхгvй байх, унагах вэ гэдгийг бодож суугаа.
-Уг нь, Засгийн газрын мєрийн хєтєлбєрт орсон асуудал гэсэн?
-Тийм. Сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мєрийн хєтєлбєрийн 13-т энэ талаар заачихсан байгаа. Улс тєрийн хvчнvvд ард тvмэндээ амлаж, газар нутгаа хамгаалж, замбараагvй хєгжиж байгаа уул уурхайг цэгцэлнэ гэсэн. Энэ vгийг нэр дэвшигчид ч хvртэл ярьж явсан санагдана. Парламентад суудал авахын тєлєє сайхан амлалт єгч, гарсан хойноо хэрэгжvvлэхгvй байх нь утгагvй. Иймэрхvv маягаар хоёр нvvр гарган, улс тєр хийж болохгvй биз дээ.
-Урт нэртэй хуулийг батлуулах гэж иргэд амь насаараа дэнчин тавьж байсан санагдана. Єєрчлєлт оруулах тєсєл санаачилсан гишvvд тухайн vед иргэдийг дэмжиж л байсан байх?
-Тухайн vед иргэд єлсгєлєн зарлаж, газар нутгаа хамгаалсан хууль гаргах шаардлагатай гэж тэмцэж байсан. Гишvvд ч тэдний саналыг дэмжиж, хууль гаргахыг зєвшєєрснєєр бий болгосон. Єнєєдєр тєсєл санаачлаад явж байгаа гишvvд бvгд дэмжсэн санал єгсєн. Їvний ард ЭБЭХ-ний сайд зогсч байгаа болов уу. Тэр хvн хуулийг хэрэгжvvлэхгvй байх талаас нь бvх арга хэмжээг авч байна. Аливаа зvйлийн эрч хvчийг сулруулахдаа мэргэшсэн хvн юм байна.
-Яагаад Д.Зоригт сайд vvнд хамаатай гэж?
-Хуульд єєрчлєлт оруулах тєсєл санаачилсан гишvvд Засгийн газраас буюу сайд Зоригт шахалт vзvvлж, гуйсан болохоор боловсруулсан гээд байгаа. Нэгэнт батлагдаад гарчихсан хуулийг хэрэгжvvлэхийн тєлєє ажиллахгvй ийм байдлаар хандаж болохгvй биз дээ. Ер нь, огцруулах хvсэлт гаргана.
-Энэ хvнийг огцруулахаар хоёр ч удаа нэр бvхий гишvvд хvсэлт илэрхийлээд амжилт олоогvй. Намын бvлгvvд дэмжихгvй байгаа?
-Ємнє нь, ємгєєлж хамгаалаад авч vлдсэн. Ямар ч гэсэн бид гурав дахь удаа тvvнийг огцор гэсэн асуудлыг тавина. Уг нь, тvvнийг огцруулах vндэслэл нь маш тодорхой байгаа. Энэ тєр засгийг чинь ард тvмэн байгуул-сан л юм бол иргэдийнхээ ємнє улайх нvvр байх л ёстой. Хариуцлага алдсан сайд огцрох нь зvй ёсны хэрэг. Ерєнхийдєє эцсийг нь vзнэ гэсэн байр суурьтай яваа.


URL:

Сэтгэгдэл бичих