Дарханы “Од” цогцолборын захирлыг “үүдээр гаргатал тооноор ороод” иржээ
БШУ-ны сайд Лу.Гантөмөр ярилцлага өгөхдөө “хууль зөрчсөн захирал нарыг халахаар шүүхдээд буцаад ороод ирдэг” гэсэн нь үнэн бололтой. Дархан аймгийн Засаг дарга нь БШУЯ-тай нийлэн Дарханы “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан хатагтайг халсан ч шүүхдээд буцаад иржээ. Тэрээр 2005 оноос эхлэн сургуулийн захирлаар тасралтгүй ажиллаж байгаа гэнэ. Аймгийн ЗДТГ нь захирал хатагтайг Улаанбаатар хотод “Рапид” хороололд 81 саяар орон сууц худалдан авснаа ХОТ-доо мэдүүлээгүй, мөн нөхөр Юрагийн үүсгэн байгуулсан “АТЮЖ” компанийг ашиг сонирхолын мэдүүлэгтээ оруулаагүйн дээр нөхрийнхөө компаниар дамжуулан сургуульдаа тоног төхөөрөмж, бараа материал, сургалтын хэрэгсэл худалдан авсан нь ажлаас халах үндэслэл болсныг мэдэгдэж.
Үүнээс гадна бас нэг ноцтой зөрчил байдаг нь Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн М.Андейтай хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сургуулийнхаа эзэмшлийн газарт 108м2 бүхий зургаан машины граж барин түрээслүүлэх, худалдах замаар ашиг олсон хэмээн ЗДТГ-ын шүүхэд гаргасан баримтад дурдаж.. Дээрх зөрчлийн тухайд сургуулийн багш нар нь Л.Гантөмөр сайдад гомдол гаргаж яамнаас шалгат хийж арга хэмжээ авахыг үүрэгдсэн албан бичиг Засаг дарга С.Насанбатад ирсэн гэнэ. Үүний дагуу арга хэмжээ авч ажлаас халтал Д.Уртнасан нь шүүхээр заргалдан ялалт байгуулж ажилдаа эргэн орохоор болжээ. Арга ядсан ЗДТГ-ынхан нь “үүдээр гаргатал тооноор ороод ирэх юм” хэмээн халагласан гэнэ.
NUUTS.MN
URL: