Далайн заан өөрийгөө “угаартуулдаг”
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд далайн зааны цусны найрлагыг шинжлэхэд хачирхалтай үзүүлэлт гарчээ. Карбоксигемоглобин хэмээх бодисын хэмжээ 10.4 хувь буюу архаг тамхичин, мөн угаартсан хүний цусан дахь хэмжээнээс их гарсан аж. Бүр тодруулбал өдөрт 40 ширхэг тамхи татдаг хүний цусанд ийм хэмжээний карбоксигемоглобин агуулагддаг юм байна.
Илүү хачирхалтай нь энэ бодисын хэмжээ тухайн амьтны нас ахихын йхэрээр нэмэгддэг гэнэ. Далайн зааны цусанд үхэлд хүргэх аюултай бодис их хэмжээгээр агуулагддагийн учир нь усан доор удаан байдагтай нь холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Тэд өдрийн дийлэнх цагийг шумбаж өнгөрүүлдэг бөгөөд энэ хугацаанд амьсгалаа түгждэг. Үүнээс үүдэн цусны эд эсийн үхжил байнга явагддаг нь карбоксигемоглобин үүсэх гол нөхцөл болдог байна
URL: