Үрийн шингэнийг амтлаг болгох “Топ-10” хүнс
Ихэнх бүсгүйчүүд амрагийнхаа үрийн шингэнийг амтлан таашаах дуртай байдагтай ижил эрчүүд ч гэсэн бүсгүйнхээ аманд дур ханаж, түүнийхээ үрийн шингэнийг амтархан залгилахыг харах дуртай байдаг гэнэ.
Гэвч зарим эмэгтэйчүүд үрийн шингэний эвгүй амтнаас үүдэлтэйгээр амин дэмийн булаг болсон үрийн шингэнийг залгилах тийм ч дуртай биш байдаг ажээ. Эрдэмтдийн үздэгээр эрчүүд үрийн шингэнээ ямар амттай байлгах эсэхийг тодорхойлох боломжгүй ч доор дурьдсан хүнсийг түлхүү хэрэглэх нь үрийн шингэний амт ба чанарт эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Үрийн шингэний найрлагын 96%-ийг ус эзэлдэг бөгөөд амин дэм С нь үрийн шингэнийг эрүүл байлгахад онцгой ач холбогдолтой байдаг. Үрийн шингэнд агуулагддаг магни, фосфор, цайр зэрэг эрдэс минералууд нь төмөр шиг эвгүй амтыг үүсгэдэг гэнэ. Алим ба Ханборгоцойн шүүс нь үрийн шингэнийг тэжээллэг, амттай болгодог ажээ.
АМТ САЙЖРУУЛАХ – Ус
Биеийнхээ жингээс хамаарч өдөрт 2 л хүртэлх усыг ууж занших нь биеэс хорт бодисыг гадагшлуулж үрийн шингэний амтыг ч хэвийн болгоход нөлөөлдөг ажээ. Ингэхдээ нэг дор 2 л ус уух бус цаг цагаар тогтмол уух хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Жимс, жимсгэнэ
Үүнд хан боргоцой, манго, усан үзэм, алим, цангис болон цитрусын төрлийн жимсгэнийг онцгойлон авч үзэх хэрэгтэй ба жимсгэнээр нь эсвэл цэвэр шүүсийг нь уух нь үрийн шингэний амтыг чихэрлэг болгож өгдөг байна. Жимс, жимсгэнэд байгалийн цэвэр фруктоз ихээр агуулагддаг тул гашуун амтыг сайн дарж амин дэмээр тэтгэдэг ажээ.
Яншуй / Цоохор майлз
Навчит ногоон эдгээр хүнсний ногоонд ихээр агуулагддаг “Chlorophyll”-ийн нөлөөгөөр үрийн шингэн чихэрлэг, тааламжтай амттай болдог байна. Түүнчлэн хүнсэндээ навчит ногоон ургамлын төрлийн бусад ногоог түлхүү хэрэглэх нь үрийн шингэнийг улам амттай болгодог болохыг “BBC”-гээс явуулсан судалгаагаар нотолжээ. Эрдэмтэд ч үүнтэй санал нэг байдаг ба цагаан хоолтон эрчүүдийн үрийн шингэн хамгийн сайхан амттай байдаг гэнэ.
Шанцай / Кардамон / Гааны навч
Кардамон (Cardamom) нь Дорно зүгээс уламжлагдан ирсэн ахуйн хийгээд анагаах ухааны асар их ач тустай ургамал бөгөөд хурц үнэртэй ч чихэрлэг зөөлөн амттай юм. Зууш, салатыг гайхалтай чимэглэгч эдгээр ургамлыг хүнсэндээ хэрэглэх нь үрийн шингэний эвгүй үнэр ба амтыг дарж зөөлөн “амтлаг” болгож өгдөг ажээ.
ЧАНАР САЙЖРУУЛАХ – Гадил
Гадил жимсэнд агуулагдах “Bromelain” хэмээх нэн ховор бодис нь сексийн гормоныг тэнцвэржүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд үрийн шингэний тоог нэмж өгдөг байна. Түүнчлэн амин дэм В1, амин дэм А ба С-гийн агууламж өндөр тул эрчүүдийн дархлааг нэмж чанартай үрийн шингэн боловсруулах эрч хүчийг өгдөг ажээ.
Хүн орхоодой
Ази эрчүүд хэдэн зууны турш хүнсэндээ хүн орхоодойг нэмэлтээр хэрэглэж ирсэн нь бэлгийн чадавхиа сайжруулах зорилготой байсныг Dr. Oz тогтоожээ. Түүний үзэж байгаагаар хүн орхоодой нь эрчүүдийн бэлгийн дур хүслийг нэмээд зогсохгүй сексийн чадавхийг сайжруулж, төмсөг дэх цусны эргэлтийг сайжруулж өгдөг гэнэ. “The Southern Illinois University” сургуулийн эрдэмтдийн явуулсан бичил судалгаагаар шодой нь хангалттай хөвчирдөггүй 45 эрчүүдэд хүн орхоодойн эмчилгээ явуулжээ. Тэгтэл эмчилгээний 16 дахь долоо хоног дээр тэдгээр эрчүүдийн 60% нь бэлэг эрхтэн нь урьдынхаасаа хамаагүй илүү “чанга” хөвчирдөг болсныг онцолжээ.
Авокадо
Эртний Ацтекууд энэхүү жимсийг “төмсөг”-тэй зүйрлэн нэрлэдэг байсан ба хэлбэрийг нь ажиглахад эр бэлэг эрхтний төмсөг шиг хэлбэртэй юм. Авокадо нь амттайгаас гадна эрүүл мэндэд үзүүлэх олон талын ашигтай жимс юм. Энэ нь фолийн хүчил, В6, кали, Омега – 3 амин дэмээр баялаг ба Францчууд сексийн “онцгой” хүнс гэдэг байжээ. Энэ нь үрийн шингэний давших хөдөлгөөнийг сайжруулж үр тогтоох чадварт онцгой нөлөөтэй жимс юм байна.
Брокколи
Брокколиг үрийн шингэнийг бага зэрэг гашуувтар амттай болгодог гэлцдэг ч кальци, фолийн хүчил, кали, амин дэм С-гээр нэн баялаг энэхүү хүнс нь үрийн шингэний хэмжээ ба чанарт гайхалтай нөлөөлдөг юм байна. Дашрамд сонирхуулахад, төмөр, амин дэм В6, В12, амин дэм Д, цайр, амин дэм С, фолийн хүчил, кали ба кальци зэргээр дархлаагаа нөхөж биемахбодоо эрдэсжүүлэх нь үрийн шингэн чанартай байхад нөлөөлдөг бөгөөд өглөө ба өдөр секс хийх үед үрийн шингэн хамгийн идэвхитэй байдаг байна.
Анар
Бүсгүйчүүд ба эрчүүдийн хэн хэнд нь хамгийн их ач холбогдолтой жимс бол “анар” юм. Энэ нь ханиад томуунаас эхлээд ямар ч өвчин эмгэгийг илааршуулах ид шидтэй жимс бөгөөд эрчүүдэд үрийн шингэний чанар ба тоо хэмжээг нэмэгдүүлэх тустай ажээ. Анар жимсэнд агуулагдах антиоксидант нэгдэл нь цусан дахь “Malondialidehyde”-ийг бууруулдаг байна. Энэ нь үрийн шингэнийг устгадаг химийн нэгдэл бөгөөд анар жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр үрийн шингэнийхээ гарцад санаа зоволтгүй болох аж.
Хушга
Хушга нь үрийн шингэний урт ба үрийн шингэний тоо хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ их хэмжээгээр агуулагдах “Омега – 3” нь бэлэг эрхтэнийг чиглэх цусны эргэлтийг сайжруулдаг байна. Түүнчлэн өдөрт 7 ширхэг хушга идэх нь холестринийг бууруулж зүрхний эмгэгээр өвчлөх магадлалыг бууруулдаг ажээ.
Татгалзах зүйлс
Архи, тамхи ба хорт зуршлуудаас гадна кофе, шарсан хуурсан хоол хүнс, хэт халуун ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээс татгалзах нь таны үрийн шингэний амт ба гарцад эерэгээр нөлөөлөх аж. Эдгээр нь үрийн шингэнийг давслаг, гашуун амттай болгодог хүнснүүдийн төлөөлөл юм. Түүнчлэн сонгино ба сармисны хэрэглээгээ зохицуулах нь зүйтэй ба эдгээр нь “хүхэр” ихээр агуулдаг тул амыг эвгүй үнэртэй болгодог шиг үрийн шингэнийг ч гэсэн эвгүй амттай болгодог ажээ.
Санал болгосон эдгээр хүнсийг хүнсэндээ хачирлахаас гадна сайн амарч, дасгал хөдөлгөөн хийж эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нь хамгийн чухал билээ.
URL: