Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Дамдинцэрэнгийн гэрээс таван буу алдагдаагүй байна
“Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Дамдинцэрэнгийн гэрээс таван буу алдагджээ” гэх мэдээлэл өчигдөр манай сайтад гарсан билээ. Энэхүү мэдээнд дурдсанчлан ШГГ-ын дарга Д.Дамдинцэрэнгийн гэрт хулгай орсон ч тав биш өөрийнх нь эзэмшлийн хоёр ширхэг ангийн буу алдагдсан байна.
Харин улсын орлого болгон хураагдсан гурван бууг тэрбээр аваагүйгээс гадна иймэрхүү бууг дуудлагаар бус зөвшөөрөл бүхий ангийн дэлгүүрээр худалдаалдаг аж. Эдгээр буу нь одоогоор ШШГЕГ-т хадгалагдаж байгаа нь баримтаар тогтоогдов.
Мөн Д.Дамдинцэрэн дарга байгууллагын их хэмжээний мөнгийг банкинд хадгалж дундаас нь хүүний мөнгө хувьдаа авч байсан гэх асуудал байхгүй бөгөөд харин банкны ажилтныг уг хэрэгт сэжиглэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Үүнээс гадна ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж нь Дарханы хорих ангид хоригдол нас барсныг УИХ-ын гишүүдэд мэдээлээгүй биш харин ч энэ талаар тодорхой мэдээллийг гишүүдэд өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: