Талийгаач Д.Амарсайхантай хамт хорьж байсан Н.Отгонболдын өмгөөлөгч О.Сайнгэрэл зодуулж, нүүрэндээ хүнд гэмтэл авчээ
Харин Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж ирсэн мөнгөнөөс завшсан гэх хэрэгт Х.Анхбаяр, Н.Отгонболд, Д.Амарсайхан, Ц.Чандмань нарыг холбогдуулан шалган саатуулаад байсан. Гэвч Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нь энэ сарын 13-нд хорих ангидаа өмгөөлөгчтэйгээ уулзаж байхдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тиймээс энэ асуудалд холбогдуулан талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч байсан Р.Пүрэмлхам холбогдох байгууллагад хандсан гэдэг. Гэвч Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид болсон ч энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулсан юм. Учир нь Н.Отгонболдын өмгөөлөгч нь зодуулж, хамраа хугалуулсанаас шүүх хурлыг явуулах боломжгүй болсноор хойшлуулжээ. Н.Отгонболдын өмгөөлөгчөөр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлж байсан О.Сайнгэрэл ажиллаж байгаа юм. О.Сайнгэрэлийн хувьд хамраа хугалуулснаас гадна нүдээ цохиулж нүүрэндээ хүнд гэмтэл авсан байна.
С.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
солиотой авгай нууц амрагтайгаа мөнгөнөөс болиж муудалдцаад хамраа чихүүлсэн юм ш дээ
солиотой авгай нууц амрагтайгаа мөнгөнөөс болиж муудалдцаад хамраа чихүүлсэн юм ш дээ