Л.Эрхэмбаяр зөвлөхийг сайдад дэвшүүлэх бололтой

5-22-3М.ЦЭЦЭГ

Төрийн ордонд улстөржсөн халуун сэдэв ойрын хэдэн өдөр намжаад байгаа ч эрх баригч хүчин Ардчилсан нам дотор халуун хэвээр байгаа гэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэх өрсөлдөөн тус намын доторх фракцуудын дунд ид өрнөж байгаа гэв. Ардчилсан намын дүрмээр бол сайдад нэр дэвшүүлэх хүнийг намын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж УИХ дахь бүлэгтээ оруулж хэлэлцүүлдэг. Хэрэв бүлгээс дэмжлэг авбал тухайн нэр дэвшигчийг  Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх юм. Сайдын суудалд олон хүн өрсөлдөж буй тухай мэдээлж байгаа ч өчигдрийн байдлаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаярыг нэр дэвшүүлэхээр тохирсон мэдээ байна. Тэрээр хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хүн учир сайдын албанд тохирно гэж үзэж буй аж. Хэдийгээр сайдад дэвшүүлэх нэр дэвшигчээ олсон ч энэ долоо хоногт энэ тухай хэлэлцэж эхлэхгүй болов уу. Засгийн газрын тэргүүн эзгүй байх тул ирэх долоо хоногоос парламент шинэ сайдын томилгоог хэлэлцэх төлөвтэй байна.

Засгийн газрын сайд нар нэгийгээ эзгүйд нөгөөх нь орлодог. Энэ удаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариуцан ажиллаж байна.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих