Ам долларын “Хавар” дуусах болоогүй

33kvfkmc096mu78435e1ils14iВальютын ханшийн хэлбэлзэл ам долларын нийлүүлэлтээс гадна, хар захын арилжаагаас хамаарч байдаг. Аль ч улсад томоохон мөнгөн эргэлт болж байдаг энэхүү зах зээлд ам дамжсан мэдээлэл болон улиралын чанартай мөнгөн урсгал ханш тогтоох нэг хүчин зүйл болж байдаг юм.

Энэ талаар монгол банкны ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ онцолсон. Тэрээр хэлэхдээ Хавар ам.долларын эрэлт их. Нийт валютын эрэлтийн 60 хувь нь хавар үүсдэг. Хавар өнгөрсний дараа, оны хоёрдугаар хагаст орох урсгал нэмэгдээд явдаг.

Одоо дөрөвдүгээр сарын сүүл, тав, зургадугаар сард ноолуурын мөнгө орж ирдэг, ийм циклтэй гэдгийг хэлж байсан юм. Хавар дуусахад ханш суларна гэж байсан хэдий ч ам долларын хавар дуусах болоогүй бололтой. Өнөөдрийн байдлаар Монгол мөнгөний ханш унаж, нэг ам доллар 1830 хүрчээ. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хамгийн өндөр өсөлт юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих