“Бие даагчдын бүлгээс үлгэр жишээ ав л даа”
УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулж байна. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 52.3 хувийн ирцтэйгээр эхэлж байгаа юм. Ингэхдээ АН-ын 36 гишүүнээс 21 ирсэн бол МАН-ын 26 гишүүнээс 12 нь чуулганы хуралдаандаа иржээ.
Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 гишүүнээс 4 нь ирсэн бол бие даагчдийн бүлэг 100 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаандаа оролцож байна. Тэгвэл ИЗНН-ын 2 гишүүний хэн нь ч чуулганы хуралдаандаа ирээгүйгээс УИХ-ын даргаас зэмлэл хүртлээ. Мөн УИХ-ын дарга “бие даагчдын бүлгээс үлгэр жишээ ав” хэмээн бүлгийн гишүүдэд сануулга өглөө.
Д.Ангараг
URL: