Буруу булсан “мина” (Өгүүллэг)

- Детектив өгүүллэг -

Үнхэлцэг шиг минчийн хүрэнтсэн эр уурандаа багтарч ядан утсаа нэг унтрааж, нэг асааж суухдаа гаднаас хүн орж ирснийг ч анзаарсангүй.
- Захирал яасан их халууцчихсан сууж байх юм бэ? гээд амыг нь асууж тавлан зогсох Гочоог сая харсан Өнөрмөнх бантсандаа дуугарч чадсангүй.
Сандлаасаа босч угтлагын урт хүрэн ширээ рүү алхахдаа:
- Саяхан л ажил дээрээсээ гарч чадахгүй нь гээгүй бил үү гэснээ гялтганасан хүрэн мебель ширээний тавцанг алгаараа нэг шударчихаад:
- Юу уух вэ? хэмээн асуув.
Дургүйцлээ дууныхаа өнгөөр илэрхийлэхээс өөр яаж ч чадахгүй гэдгийг нь сайн мэдэж байгаа болохоор Гочоо:
- Чи “минийх” гээд үнэнээ хэлчихгүй. Ингэж ажил удах хэрэг байсан юм уу. Би хүртэл ажил дээрээ байдалд орчихлоо шүү дээ хэмээн аргадангуй дуугарлаа. Уг нь тэр ингэж буулт хийе гэж бодоогүй. Уур савсуулан улаан халз үзье гэж гарч ирсэн юмсанж.
- Бузар янхнаас болж ингэж шахаанд орно гэж яаж бодох юм бэ? Тэр шинжилгээнийх нь хариуг өөрчилж болохгүй юм уу?
- Өөрчлөөд бичсэнийг чи бариад очлоо гэхэд итгэх хүн мөн бил үү? Бүхэл бүтэн яамны сайдыг хөдөлгөж, хүүхдийн эцэг тогтоолгож байна гээд бодооч.
- Идсэн хоолондоо цадчихаараа ичгүүр, сонжуургүй болчих юм даа, янхнууд…

Ширээ шаан босч ирсэн Өнөрмөнх захирлын шүлс үсэрч нүүрэн дээр нь буусанд сэжиглэн эгдүүцсэн найз нь:
- Чи ер нь яах гэж наадхыгаа захирч чадахгүй наадаж явсан хүн бэ. Нэг гэрт байгаа гурвууланг нь нидэрдэг чи бас овоо эр ээ. Онцлог нь нэрийн хуудсаа үлдээчихсэн болохоор яах ч арга алга гээд жишүү харан суулаа.
- Надтай яаж үзэлцэж, юу авах гээд байгааг нь харъя л даа, новш гэснээ босч өлгүүрээс урт хар цуваа шүүрч авснаа “гаръя” гэж толгойгоороо дохиод хаалга руу алхав.
“Авгай, хүүхнүүдийнхээ атганд орчихоод ингэж ааглаж байхын хэрэг байдаг юм уу. Хүүхнүүд нь өндөг нүүлгэж, хүүхдүүд нь зэвсэг агсчихаад байхад амь мултрах аргаа хайсан нь дээр дээ” гэж бодон араас нь даган алхав. “Тэр хоёр нь нэг эцэгтэй” гээд бодохоор санаанд багтахгүй байна аа. Арай ч дээ. Азарганаас дор ийм амьтныг чинь “алах” ч багадах юм биш үү. Энэ амьтан өнгөрчээ, өнгөрч. Ер нь энүүнээс холхон явахгүй бол нүүлгэсэн чулуунд оногдож мэднэ шүү.
Өвөр түрийдээ л өссөн хоёр доо. Ингэж арчаагүй зан гаргах новш гэж мэдэлгүй өнөөг хүрч. Шинжилгээний бичиг аргалсангүй гэж надад уурлах санаатай. Яаж ч болохгүй юм гэж байдаг л байхгүй юу. Цусыг нь өөрчлөхгүйгээс хойш “Мөн, биш” гээд яах юм…”. Тогоо Өнөрмөнхийг бараадан эхийгээ дагасан тугал шиг шогшиж явснаа гэнэт зогтусан, эргэж машин руугаа алхлаа.
Машиндаа орсон хойноо гэнэт найзыгаа үгүйлсэн Өнөрмөнх ийш тийш хартал байсангүй. Бууж машинаа тойрч харлаа. Хараал тавин, шөвгөр хар ботинктой хөлөөрөө хойд дугуйгаа өшиглөж, өвдсөндөө өөртөө “хохь нь” гэж хэлээд машиндаа буцан суув.

… Сийлэнтэй заавал сууна гэж зөрүүдлэн ээжийнхээ хэлсэн үгийг ус цацсантай адил чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихээд өдөржин ажлынх нь гадаа зогсч, орой байрных нь үүдэнд амддаг байж билээ. Хэвлийдээ хүүхэд тээж яваа. Тэр нь минийх биш хүний гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Энэ бүхэнтэй хүчээр эвлэрч, гоо үзэсгэлэнд нь соронздуулсан зүрх сэтгэлээ татаж авч чадаагүй. Харагдах сайхан царайнаас нь илүү халуухан, тачаангуй дур хүсэл оргилуулан дэндүү сайхан амтыг мэдрүүлдэгт нь бүр илүүтэй шунасан.
Бүсгүй хүн хэвлийдээ хүүхэд тээхийн гайхамшгийг би удаан жил хүсч мөрөөдсөндөө ч тэр үү хэнийх байх нь хамаагүй, хүүхэдтэй байх л гоё гэж бодож билээ. Ханилан суусан 10 шахам жилийн хугацаанд дээр нь гаралгүй хоносон шөнө ховорхон ч даанч хүүхэд олоогүй. Тийм болохоор хүйтэн төмөр хайрах мэт сэтгэл эзгүйрч байсан хэдий ч хүн л юм болохоор хоёр биенээ зөвхөн бараадаж ийм олон жил дэр нийлүүлж явсан. Эцэст нь сэтгэл зүрх рүү хүртэл хөндий жавар үлээх мэт сэнгэнэдэг юм билээ. Маралаас салчихаад гашуун усанд толгойгоо мэдүүлж өчнөөн сар хөлчүүрхсэн. Хорвоог, өөрийгөө эрүүл нүдээр харна гэхээс айсандаа л тэр. Ингэж яваад Будалтай учирсан. Өрөөсөн нүдээрээ ч хардаггүй байсан бүсгүй нэг л өдөр өврөө нээж, намайг эрүүл болгосон юм.

Будалын бизнесийг өргөжүүлж бид хоёр хоолны сүлжээгээр мөнгийг цөм хийсэн. “Хүнийх ш дээ” гэж бодохоос толгойны үс босовч хүүхдийг минь тээж яваа хэмээн тайтгарч бяхцан охиныг нь өхөөрдөх аядаж “Миний охин” гэчихээд өөрийгөө толинд хардагсан. Үргүй, хүүхэдгүй байхын гашууныг дэндүү сайн амталсан болохоор шинэхэн эхнэрээ жирэмсэн болгосондоо цээж дүүрэн баяртай байсан. “Хүний, өөрийн хоёр охиныг ялгахгүй юмсан” гэж ямагт өөрийгөө хянадаг байлаа. “Аз жаргал гэгч нь л айх” хэмээн амтархаж, амьдралдаа сэтгэл хангалуун гэж жигтэйхэн. Мөнгө, хөрөнгө, сайхан эхнэр, өсч өндийсөн хоёр охин. Өөр юу хэрэгтэй юм бэ. Бүгд байсан юм чинь.
Хүний охин Энхжин гэдэг нэртэй болохоор нь би “Хэзээ ч өнгөө алдахгүй, үнэтэй нь байх ёстой” гээд өөрийнхдөө Алтжин гэсэн нэр өгсөн. Ээжтэйгээ усны дуслаас ч илүү адилхан Энхжинг эр хүний нүдээр харж, гэр лүүгээ яарах хүслийг минь гижигдэх болсон, тэр.
Их сургуульд орсон жилийнх нь зун амралтаар нь Энхжингээ Бээжин рүү авч явсан. Ээж нь “хүнийх” гэлгүй миний охиныг хайрладаг гээд надад өдрөөс өдөрт улам ээнэгшин “Сайн хань” заяасан гээд тэнгэрээс од шүүрсэн мэт баярладгийг нь би мэднэ.

… Бээжинд очсон эхний шөнийг “аав”, “охин” хоёр тусдаа өнгөрүүлсэн. Будалыг хараад, түүнтэй сексдээд яаж ухаан алдаж байлаа. Яг л тийм болсон, би. Хоёр дахь шөнийг мартахын аргагүй ээ. Гайхалтай гэж тэрнийг л хэлнэ. Ганцхан хундага вискинд согтсон Энхжинг эрвээхэй дарах адил хоёр гар дээрээ өргөөд бүтээлгийг нь хуу татчихаад зөөлөн диван дээр тавьж билээ. Ургаж гүйцээгүй шахам хоёр булбарай хөхийг нь уруулаараа, хэлээрээ оролдох мөчид тэрбээр зөөлөн дуугаараа намайг хөглөх мэт гийнаж, хүзүүгээр минь тас тэврээд авсан. Халуу шатаж, надад захирагдахаа больсон хаан эрхтэн минь тэмүүлэн тэмүүлсээр хавчиг гудмаар багтаж ядан зүтгэх адил урагшилсаар. Энхжингийн ёолох дуу намайг улам гижигдээд орчлонгийн гайхамшигт умбуулж билээ. Шөнөжин ноололдсон. Өглөө сэрээд “Юу гэх бол” гэж айж хэвттэл өнөөх чинь “Бид хоёрыг бурхнаас өөр хэн ч мэдээгүй биз дээ” гээд миний зузаан уруулыг ховх татах нь уу гэмээр жигтэйхэн янаглан, тачаангуй озсоор бэлэг эрхтнийг минь тэмтчин бариад “Гоё… гоё байсан” хэмээн давхацсан амьсгаагаар шивнэн чихний минь сэрлийг өдөөж, чанх дор гантайх эрхтний минь тэвчээрийг алдагдуулдаг байгаа.
“Хүний” охин ингэж минийх болсон. Харц булааж, хөл алдуулж, хөнжлийн жаргалыг мэдрүүлж өгсөн ээжээсээ тэр илүү тачаангуй, халуухан гэж яана. Хулгайгаар хоёр биенээ жаргаахын тулд хотоос гарч машин дотроо хэнээс ч айх эмээх юмгүй секссдэг байлаа. Энхжин жирэмсэн болсноо надад биш ээждээ хэлжээ. Өөр хүнтэй “унтаж” гэхээс хар хөдөлж үхэх гэж байсан боловч хэлээ хазаад юм хэлж чадаагүй л дээ.
Хүүхэд төрүүлсэн “охиноо” нэг их удалгүй тусад нь гаргасан. Холдсон болоод ч тэр үү “хүний” хүүхэд гаргачихсанд нь гомдоод би Энхжинг сонирхох, түүн рүү тэмүүлэхээ больсон. Гэхдээ сэтгэлд минь уяатай байсан, мартаж чаддаггүй юм.
Барилга, зам, гүүрийн тендерт ялах ажилд гаршсан болохоор Будал хоолны сүлжээгээ хариуцаад, би бусдыг нь зохицуулна. Мөнгө олох, мөнгөтэй болох асуудал сонин биш болсон байлаа. Манай хүн зав муутай энэ тэр гээд байхаар нь гэрийн үйлчлэгч ав гэж зөвшөөрөл өгсөн юм. Хөдөө хоёр сар замынхны ажлыг харж байгаад ирсэн чинь Заяа гээд нэг бүсгүй манайд байж байсан.
Оросын эрлийз тэр бүсгүй тоомсог морь шиг сайхан амьтан. Хонго, өгзөг, хондлой нь ямар гээч. Хоёр хөх нь гэж хорхой хүрэхгүй байхын аргагүй гоёо, гоё…

Өнгөрснөө эргэцүүлэн бодож, кино үзэж буй мэт умбан хэвтэж байтал утас нь дуугарсанд ундууцан харвал гадаадаас ирж байгаа дуудлага байлаа. Гар нь салгалж, өөрийн эрхгүй өндийж суув.
- Ямар хариу өгөх гэж байна. Намайг залгахгүй бол өөрөө шийдэж өгөхгүй шинжтэй байх чинь. Арай үгүй биз дээ.
- Ажил ихтэй байлаа. Яг залгая гээд байж байтал чиний дугаар ороод ирлээ.
- Энэ эхний бөгөөд эцсийн сануулга шүү. Үрдээ өв хөрөнгөө өгч байна гэж бодоод “New capital” хорооллыг Шагайд бэлэгчихэж чадахгүй байна гэж үү. Олон юм яримааргүй байна. Өөрөө шийднэ биз. Аль эсвэл намтар түүхээ надаар дэлгүүлэх юм уу? Ха, ха, ха…  Ах гэх юм уу, аав гэхээр арай чангадаад. За, за, өөрөө мэд. Миний утас нээлттэй…
Энхжингийн нөхрийн энэ дарамт Өнөрмөнхийг хэн ч биш болгож, хуйхаа маажиж ядаж байхад “Хүү чинь байна аа, аав аа” гээд үл таних дугаараас мессеж ирээд байгаа нь түүнийг өнөөдөр боож үхэх олж хайхад хүргээд байгаа нь энэ.
Муу Гочоо хүртэл намайг гол гаргаж байх шив. Энхжингээс гарсан Шагай “Минийх гэж үү? Чи намайг жирэмсэн болгочихлоо” гэж яагаад надад хэлэлгүй, нууж, ээждээ хэлсэн юм бол? Эргүүтэж ядаж байхад нь ээрээд салахгүй ч хариулт олдохгүй байгаа болохоор нь багын найз, бас томоохон эмнэлгийн тасгийн эрхлэгч Гочоог “Энхжингээс гарсан хүүгийн эцгийг тогтоогоодох. Хүний хүүхэд хүрэн бөөртэй нь үнэн юм байна. Хүнтэй суусан хойноо эцэггүй хүүхдээ “минийх” гэж хэлсэн бололтой…” хэмээн гуйжээ.
Гэтэл Гочоогийн авчирсан хариунд Өнөрмөнх захирал итгэж ядаад байгаа нь энэ. Арайхийж өглөөтэй золгосон тэрбээр нисэх онгоцны буудал руу дүүгээ явуулчихаад “Нөгөө хүргэн шиг юманд нь юу гэж хэлэх вэ” хэмээн бодож зогстол хаалганы хонх чихнээс нь угзрах адил чангаах нь тэр.
Америк явсан эхнэр нь нөхрийнхөө царайг хараад гайхаж “Чи минь яачихаа вэ. Бие чинь зүгээр үү?” гэж яаран асуугаад уруул дээр нь зөөлөн гэгч нь хэдэнтээ үнслээ. Ирэхээс нь өмнө “амыг нь хамхих байсан юм” гэж өөрийгөө хараах Өнөрмөнх:
- Бие нэг л биш гэхээс өөр юм хэлж чадсангүй. Хоёр сар яваад ирсэн эхнэр нь усанд орж, хоол идчихээд “Хоёулаа хэд хоног гэртээ сайхан амаръя” гээд юу юугүй ороо засав. Зугтаалтай биш, утсаа унтраасандаа түр санаа амраад эхнэрийнхээ өвөрт орсон боловч эр биеийг гайхуулан “Энэ чинь миний бахархал. Би үртэй хүн. Өчнөөн жил үргүй бол яана гэж өөрийгөө зовоосон” хэмээн бахархан ярьдаг өнөө эрхтэн нь босдоггүй ээ.

Өндийж ирснээ яагаа ч үгүй байхад хий нь гарсан дугуй шиг хээвнэг шалчийчихаад байсанд Будал гомдолломоор байвч “Бие нь тавгүй болохоор” хэмээх тайлбараар өөрийгөө хуураад өнгөрч.
Учирсан эхний хэдэн жил унтуулахгүй шахам сексддэг байсан нөхөр нь хоёр охиноо өсч өндийгөөд тусдаа гарсан үед хайхрахаа больсонд эхнэр нь хааяа гайхдаг ч хардах тухай ойлголт байхгүй болохоор тоохгүй. Замын ядаргаандаа дийлдэн унтсан эхнэрээ харж суусан Өнөрмөнх хувцсаа өмсөөд гарснаас хойш хаачсан нь мэдэгдэхээ болиод хоёр долоо хоночихжээ.
Улсын хэмжээнд эрэн сурвалжлаад ч сураг гаргаж чадсангүй. Хамгийн сүүлд өөрийнхөө охин Алтжинтай утсаар ярьсан гэдгийг нь Эрүүгийнхэн тогтоосон байна.
Германы бэр болсон түүнээс тайлбар авах, тодруулах юм байна гэдгээ хэлээд хошууч Цогоо хэдэн асуулт тавив.
- Аав чинь тантай хэд хоноод ярьдаг вэ?
- Өдөр бүр ярьдаг. Гэвч сүүлийн хоёр сар яриагүй. Харин тэр өдөр надтай их удаан ярьсан.
Энхжин эгч миний аавын хүүхэд биш юм байна. Тэгээд тэрний нөхөр нь аавыг дарамтлаад байгаа гэсэн. Бас манайд үйлчлэгч хийж байсан Заяа эгч рүү намайг яриарай гэж гуйсан.
- Энхжингийн нөхөр яагаад дарамтлах болсныг хэлсэн үү?
- Тэрнээс гарсан хүү Шагай нь аавын хүүхэд юм шиг байна. Тэгээд л бүх хөрөнгөө, шинээр бариулсан орон сууцны хорооллоо Шагайд бэлэглэ. Тэгэхгүй бол “ална” гээд байгаа гэнэ лээ.
- Чи Энхжинг аавтайгаа эр, эмийн харилцаатай байсныг мэдэх үү?
- Нүдээр харсан юм байхгүй ч нэг л өөр харилцаатай байгааг нь мэддэг байсан. Тиймдээ ч тэр Энхжинг би үнэлдэггүй. Ээж минь юу ч мэдэхгүй өнөө хүрсэнд нь өрөвддөг юм.
- Аавдаа чи юу гэж хэлэв? Заяа руугаа ярьсан уу?
- Аавд хэлэх үг алга, хохь нь гэмээр л байна. Заяа эгч рүү яриагүй. Өөдөөс бас юу гэж хэлэхийг мэдэхгүй байна.

“Нэг өдрийн дотор шинэ орон сууцны барилга Шагайгийн нэр дээр очихгүй бол чиний тухай бүх хэвлэлээр цацна”. Энхжингийн нөхөртэй ярьж, “Шагайд сая доллар өгье” гэж хэлсэн чинь өөдөөс нь ингэж дарамталжээ.
Академид суралцаж байгаад сургуулиасаа гарчихсан сул эргэж яваа Шагай хойд эцгийнхээ ярьсныг хэд хоног бодсоны эцэст ээжээсээ асуухаар шийдэв.
- Өнөрмөнхийн Энхжин гэдэг атлаа би бас Өнөрмөнхийн чинь хүүхэд юм уу? Ээж ээ! Та зөвхөн үнэнийг хэлээч. Утасны цаанаас ингэж хашгирах хүүдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй Энхжингийн хоёр чих шуугин, шал дайвалзах шиг болов.
- Байна уу, байна уу… хэмээн бархирч байгаад Шагай гартаа барьсан утсаа хана руу шидлээ. Хэдэн хэсэг болсон утсаа дэвсэлж “Хэн юм бэ? тэр муу Өнөрмөнх. Өвөө нь гэж хуцдаггүй бил үү” гээд хашгичиж байлаа. Түүний дэргэд хэн ч байсангүй.
Харуй, бүрий болжээ. Тэргээ гаргах гэж байгаад хаалгыг нь шүргэчихээд гараашаа ч хаалгүй тэр чигтээ давхин одохыг харсан зэргэлдээх орцны өвгөн:
- Энэ хүү их эвдэрч байна даа. Эх нь Солонгос явчихсан. Сургуулиасаа гарчихлаа. Хэлж, ярих хүнгүй болохоор хайран хүүхэд хэцүүдэх нь байна хэмээн хамт сууж байсан хөгшиндөө үглэв.
- Өвөө тантай уулзах гэсэн юм.
“New capital” хорооллыг “Энхжин овогтой Шагайгийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл гараасаа унахыг ч анзаарах сөхөөгүй аянганд цохиулсан мэт татваганах Өнөрмөнх өвдгөөрөө лагхийн суун туслаа. Арав хүртэл тоолж арайхийн босох гэтэл ахиад утас нь дуугарав.
- Хүн юм бол чи надтай уулз. Эр, эмийн ёсоор наадаж байхдаа ямар байснаа ийм амархан мартлаа гэж үү. Хөлчүүхэн байгаа бололтой Заяагийн наалинхай дуу Өнөрмөнхөд тийм ч муухай сонсогдсонгүй. Шагайтай уулзахаасаа халширч байсан эр:
- Бичиг баримтаа ажил дээр үлдээчих. Чиний нэр дээр бүхэл бүтэн хороолол шилжүүлж өгнө. Хоёулаа хэд хоногоос уулзъя. Надад ажил гарчихлаа. Наашаа битгий утасдаарай. Би өөрөө ярина гэж эмээж байгаагаа илчилчихгүй санаатай их л маадгар захирангуй ярихыг хичээв.
- Яагаад ингэж байгаа юм бэ? Та миний аав юм уу, өвөө юм уу, хэлээд өгөөч?
- Юу уу… Чи юу яриад байна аа. Өнөрмөнхөд өөр хэлэх үг олдсонгүй, утсаа таслав.

“Сольсон утасны дугаар хүртэл мэдчихдэг яасан овоо цус вэ. Аргагүй л аавыгаа дууриасан адтай эр юм” гэж айдсаа үргээсэн болоод Заяагийнх руу явлаа. Үл таних утаснаас мессеж бичээд байгаа нь эдний хүү мөн. Энхжингийн нөхөр гэх шуналын тулам болсон эр ч энэ амьдралыг орвонгоор эргүүлэх нь дээ. Тэрний кнопонд бүгд орчихож. Таавар шиг амьдралдаа ээрэгдэн явсаар зорьсон газраа ирэв. “Хөгширсөн хэрнээ хоёр хөх нь сэрийгээд сайхан амьтан шүү” гэж халамцуу нүдээр шүлэнгэтэн суугааг нь Заяа сайхан мэдэж байгаа болохоор “Өөрөө унах мөчийг хүлээх үү. Аль эсвэл эртхэн ажлаа амжуулах уу” хэмээн бодон янжуурын суунагласан утааны цаанаас түүний хөдөлгөөн бүрийг харж суув.
Бэлхүүсээр нь тэврэн хөх рүү нь гараа явуулах агшинд бүх бие нь зарсхийж “Дагавар охиноо хүүхэдтэй болгочихоод бас намайг ноолж хэвтсэн энүүнтэй одоо бас ороолдож суух ёстой гэж үү?” гэж бодсоноо уруулаараа зөөлөн шүгэлдэж өөрийн туслахдаа дохио өглөө.
- Хоёулаа нэг сайхан үзчих үү. Чи минь улам сайхан харагдаад энэ чинь зүгээр суулгахгүй байна шүү дээ гээд өмднийхөө цаанаас овойж боссон эрхтнээ заахад Заяа:
- За байз. Наана чинь, манай найзын хүүхэд байгаа гэснээ бас нэг их үргээж болохгүй хэмээн болгоомжилж, өмднийх нь гаднаас өнөөхийг нь барьж илж түр зуур түүний сэрлийг өдөөн мунагтуулан, мансууруулахаа мартсангүй. Шүлстэй уруулаар байн байн үнсч, сүлийсэн согтуу харц нь тачъяадан дуниартсан Өнөрмөнх өгзөг рүүгээ ойртох тарианы зүүг анзаарах сөхөө байсангүй. Хатгаад, тариагаа шахах мөчдөө Заяа түүнийг нүүр нүдгүй үнсчээд дарж унатал “Ёо, ёо” гэх Өнөрмөнхийн дууг сонсоогүй дүр эсгэн уруул амыг нь идчих нь үү гэлтэй үнсч озсоор өмдийг нь доошлуулан шувталж, өөрөө нүцгэлэн дээр нь гарлаа.
Зүү орсон өвдөлтийг ийнхүү илааршуулах Заяагийн хоёр хөхийг базлан яраглаж, түүний дор тэрийн хэвтэх эрийн гайхуулаад байсан эрхтэн нь урьдын адил чанга байсанд бүсгүй амтархан хөдөлсөөр өөрийн эрхгүй орь дуу тавив. Бүсгүйгээс түрүүлж тавьсан ч түүнийг гомдоогоогүйдээ таашаал авсан эр төдөлгүй хурхирч эхлэв. Гарыг нь дэрлэж хэлтсэн бүсгүй босч хувцсаа ч өмсөлгүй яаран шприц сэлтээ угсарч хэрэгтэй цусаа соруулан авч чадлаа.

Энхжингийн нөхөр, Шагай хоёроос айхдаа Заяагийнхаас гаралгүй сар гаруй болжээ.
- Намайг цагдаагийн газар дуудаж байцаасан.
- Юу гэж?
- Чамайг алга болчихсон гээд улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа гэнэ. Алтжин намайг зөндөө загналаа, бас. “Аавын хүүхэд чамд байдаг уу?” гэж асуусан.
Утсаа сольж, чих амар “Юу болж байгааг эс анзааран эднийд сар болохдоо Заяад хоолны сүлжээ гурван ресторанаа өгч, Будалын нэр дээр юу ч үгүй болгосон эр толинд өөрийгөө харан удаан гэгч нь зогслоо.
Хөдөө ажилладаг хүүгийнхээ эзгүйд Өнөрмөнхийн цусыг шинжлүүлж хөдөлгөөнгүй баримтаар түүнийг хэлэх үггүй болгосон Заяа “Хүүдээ өгсөн юмныхаа хойноос хэл үг татлах юм бол хохь чинь шүү” хэмээн дарамтын үгээр буудаад хаалгаа түгжив.
… Хэн нэгний гарт үхчихсэн бол чиний хойноос зул өргөж буян үйлдэх байсан юм. Чи чинь яасан мундаг эр вэ… Чамтай ярих юм алга, баяртай гэж хэлээд Будал хаалга саван гараад явчихав.
Энхжин, Шагай хоёрын аманд хороолол орсон болохоор ангайж чадахгүй. Эхнэрийнхээ нэр дээр байсан гурвын гурван рестораныг таньдаг томчуудаа гуйж байж Заяа, Олзбаяр хоёрынх болгосон. Амины гэж хэлж болох Алтжин, Будал хоёрт юу үлдэв. Хатгалаас Хөвсгөл орох хар замын тендрийн мөнгөөс өөр юу ч алга… Будал өнөөдөр ирэхгүй. Яах ч гэж ирэх юм билээ. Өнөрмөнх хөргөгчөө онгойлготол шил архи байсанд жигтэйхэн их баярлав.

… Чамаар хань хийж яваад хэвлийдээ үр тээсэн хөөрхөн хүүхэнтэй учирсан юмсан. Үр хүүхэдгүй өчнөөн жил шаналж явахдаа өөрийгөө буруутган харааж явсан. Гэтэл би үргүй биш өчнөөн олон эмэгтэйг жирэмслүүлж чадсан. Будалаас Алтжинг гарахад би тийм сайн итгээгүй ээ. Энхжингээс хүү гарахад бүр ч итгээгүй. Заяаг бас “чинийх” гэж хэлэхэд яаж уурлаж байлаа. Эцэст нь ийм том дэлбэрэлт болох юм гэж даанч бодсонгүй…”. Товчлуур дарж яриаг зогсоогоод хошууч Цогоо:
- Буруу булсан “мина” ямар аюултай билээ. Яг тийм юм болов. Эвгүй хөдөлсөн бол энэ хүн аль нэгэн “мина”-ндаа өртөх байсан байж магадгүй. Өөрийгөө боомилохоос 20 минутын өмнө ийм бичлэг хийгээд үлдээснийг гэрээс нь олсон гээд ширээнийхээ ардаас босов.
Алтжин, Будал хоёрын аль, аль нь нулимс унагаасангүй.
- Эмээ би тантай хамт амьдаръя. Миний нэр дээр шилжүүлсэн хорооллыг тэр хойд эцэг авах гэж хорхойсоод үхэх гэж байх шиг байна.
Ингэж хэлээд нүдэндээ нулимстай зогсох зээ хүүгээ тэврэн авсан Будал “Тэгэлгүй яахав миний хүү, эмээгийн хүү” гээд асгартал уйлав. Ажил явдал өнгөрөөд хоёр сар шахам болчихсон байлаа.
- Би тантай уулзах гэсэн юм гэх Заяагийн дууг сонсонгуутаа Будалын гар бага зэрэг чичирхийлсэн боловч хүчлэн байж:
- Хүрээд ир гэлээ.
Цонхоор ширтэн зогсох түүний нүд цавчихгүй байгаа хэрнээ нулимс нь урссаар байлаа. Кофегоо ууж дууссан ч аягаа барьсан хэвээр
- Танаас уучлалт гуйх гэсэн юм. Уучлаарай. Үс шигээ богинохон ухаанаар хандаж явсныхаа төлөө өнөөдөр тэр хүний араас зул өргөж сууна. Харин таны өмнө сөхрөн байж уучлалт гуйя гээд Заяа өвдөглөн сууснаа енгэнэтэл уйлав.
- Таны бүтээсэн, хийсэн энэ бүгдийг бид хоёр авах эрхгүй ээ. Хүний үгэнд орж хамаг юмыг чинь хүүгээр нь далимдуулж авсан нүглээ наминчилж байна.
Заяаг гарсны дараа Будал урт гэгч нь амьсгаа аваад “үргүй” гэж айж явсны эцэст ингэж гайхуулсан түүнийг үрийн даллага нь аван одлоо доо хэмээн бодоод зургийнх нь өмнө очлоо.

- See more at: http://www.wikimon.mn/content/53967.shtml#sthash.OU3O9SQE.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих