Баян нөхрийн хайранд умбаж буй дуучин Соко удахгүй үрийн зулай үнэрлэнэ
Дуучин Соко сүүлийн үед шинэ уран бүтээл хийлгүй нам, жимхэн байгаа. Тэрбээр эвлэгхэн дуулахаас гадна бүжиглэх авьяастай. Түүний хэрхэн чадварлаг бүжиглэдгийг үзэгчид “Ододтой бүжиглэе” шоуноос анхаарсан бизээ.
Дуучин бүсгүй энэ шоунд амжилттай оролцож “Шилдэг латин бүжгийн од” шагналыг хүртэж байсан билээ. Дуучин бүсгүй уран бүтээл гэхээсээ илүү хувийнхаа амьдрал илүү анхаарал хандуулж байгаа бололтой. Харийн залууг магтан дуулдаг дуучин Соко, Ама Бямбадоржийн дотны андтай хамтран амьдраад удаж байна.Тэд өдгөө үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд төрөх бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Харин түүний нөхрийн хувьд урьд гэр бүл, үр хүүхэдтэй байсан ажээ. Дуучин бүсгүй “ Би нөхрийнхөө материаллаг талыг харж, бусдын гэр бүлийг салгаж суугаагүй. Бид учрах гэж л учирсан. Одоо л жинхэнэ заяаны ханиа оллоо” хэмээн Соко гэр бүлийн амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ.
URL: