Жудочид танхайрсныхаа хариуг авдаггүй юм уу!!!
Монголын жүдочид нэр хүндээ үл хайхран хүний биед гэмтэл учруулсан хэрэг гарчээ. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Хохирогч Б.Ганхөлөг нь 2011 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө “Face” бааранд ажлаа хийж яваад С.Ням-Очир, Б.Сугаржаргал, н.Баянжаргал гэдэг бөхчүүдэд зодуулсан байна. Эдгээр бөхчүүд нь улсдаа төдийгүй, дэлхийд данстайд тооцогддог. Гэтэл нэг өдрийн зугаа цэнгэлээс болж бусдын биед гэмтэл учруулж, эрүүл мэндээр нь хохироосон байна. Жудочид тухайн үед согтуу байсан ба баарны гадна зодоон болсон бичлэг нь байдаг ч бөхчүүд устгуулсан байна. Харин хохирогчын ээж хамгийн түрүүнд бичлэг үзсэн болохоор хуулбар хийж авч чадсан байна. Үүнийг шүүх хурлын үеэр үзүүлэх юм байна. Мөн архи уусан бөхчүүд Чингэлтэй дүүргийн Эрүүлжүүлэх байранд хоносон байдаг юм. Гэтэл дүүргийн жижүүрийн цагдаа, хошууч н.Мягмаржав “эрүүлжүүлэх байранд хоноогүй” гэж хэлж байгаа. Хохирогчын ээж хүнд зодуулчихлаа гээд цагдаа, сэргийлэх гээд гүйж явахад үнэн бодит мэдээллийг нууж байгааг хэлсэн. Нэг үгээр хэлбэл, энэ гэмт хэргийг нэг шөнийн дотор байхгүй болгосон байгаа нь хачирхалтай. Шүүхийн дүгнэлтээр хохирогчыг бараг зүгээр шахуу гэж бичсэн. Яахаараа нүүрний яс нь бүтэн цөмөрч, нуруундаа зургаан хадаас тавиулсан хүн зүгээр байх юм. Гэтэл шүүх эмнэлэгт яс нь хугарсан байх магадлалтай гэж үзсэн. Хохирогчын биеийн байдал хоёр сарын турш муу байсан. Удаа дараа хагалгаанд орж гадаадад очиж эмчлүүлсэн. Одоогийн байдлаар бөгсөн бие нь мэдээгүй байна. Хүний эрүүл мэндийг хохироосон бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. Тэгснээ хэргийг цуцалсан байна. Өнөөх бөхчүүд нь гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцоод л телевизээр гарч харагддаг. Гэмт хэрэгт холбогдсон хүн хил давах ч эрхгүй байдаг биз дээ. Гэтэл Лондонгийн олимпод явна ч гэх шиг. Лондонгийн олимпийн ажлыг хариуцан ажиллаж буй М.Энхболдын туслах гэх н.Баттулга бидэнтэй ирж уулзсан. Тэр үед нь С.Ням-Очир “Би улсын аварга хүн чи яаж ч чадахгүй” гэж хэлсэн гэдэг. Бөхчүүд гэхээр ажлаа хийж яваа хүнийг авч шидээд байдаг хэрэг үү. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь хангалтгүй ажиллаж байгаагаас шүүх хурал ч товлогдохгүй байгаа. Хохирогчын биеийг эмчлүүлэхийн тулд дүүгийнхээ байр, өөрийнхөө машиныг барьцаанд тавиад найз, нөхдөөсөө тусламж нэхэж байж хагалгаанд оруулсан.. Бүхэл бүтэн нүүрийг нь цөм, нурууг нь хугартал зодсон хүмүүст би яаж хандах билээ… Энэ хэргийн талаар эх сурвалжууд янз бүрээр ярьдаг. Хүний биед гэмтэл учруулсан гэх бөхчүүд хүн зодсоноо хүлээн зөвшөөрдөг аж. Харин эмчилгээний зардал болгож нэхсэн мөнгийг нь өгөх боломжгүй гэж үздэг байна. Бөхчүүд “Бид зодоон эхлүүлээгүй. Тэр залуу өөрөө эхлүүлсэн” хэмээн ярьдаг байна. Нэгэнт хүний биед гэмтэл учруулсан л бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой баймаар. Гэтэл хэн нэг мөнгөтэй хүний талд нь хууль үйлчилж энгийн иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Бид эрүүл, амьд явах баталгаагүй болжээ Бид бүхний хайрлаж хүндэтгэж явдаг бөхчүүд маань архинаас болж хэрэгт холбогдсон нь харамсалтай. Энэ хэргийн талаар бөхчүүдийн ар гэрийнхэн мэдээгүй байгааг эх сурвалж хэлсэн. Тэр ч байтугай хүн зодсон бөхчүүд “Манай гэр бүлийнхэнд болон сайд Х.Баттулгад битгий хэлээрэй” гэж гуйсан байдаг
URL: