Тайландын талуудад хүчирхийллээс зайлсхийхийг уриаллаа

40a42ba101fb5d26great20-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхдээ, Тайландын цэргийн тал онцгой байдал тогтоосны дараах байдлыг бид нягт анхаарч байгаа ба хүлээцтэй байж, хүчирхийллээс зайлсхийхийг Тайландын талуудад уриалж байна гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, бүтээлч хэлэлцээ хийх замаар улс төрийн хөшүүн байдлыг зохицуулахыг хичээж, ардчиллын зарчмыг бүх талаар хүндэтгэж, ардчиллын үйл явцад оролцох замаар Тайланд энх тайван хөгжил цэцэглэлтэнд хүргэхийг баталгаажуулах талаар Бан Ги Мүн Тайландын талуудад уриалсаар ирсэн юм. Чадахын хэрээр тайван байдлаа хадгалж, ямарваа хүчирхийллийн үйл ажиллагаанаас зайлсхийж, хүний эрхийг туйлбартай хүндэтгэхийг Бан Ги Мүн талуудад уриалж байна гэжээ.

20-нд Тайландын цэргийн тал бүх улсын хэмжээнд онцгой байдал тогтоон, үндэсний аюулгүйн асуудлыг цэргийн тал хариуцах болсон боловч энэхүү арга хэмжээ өөрчлөгдөхгүй хэмээн онцолжээ. Үүнээс өмнө, 7 сар гаруй үргэлжилсэн Тайландын улс төрийн үймээн самуунд 30 орчим хүн нас барж, 800 гаруй хүн шархдсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих