БНСУ-ын иргэнийг дээрэмджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг уржигдар шөнө гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, хэрэгтнийг барьсан байна.
Тодруулбал БЗД-ийн иргэн 31 настай З нь архидан согтуурч, бусадтай бүлэглэн БНСУ-ын иргэний гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн аж. Хохирогч нь БЗД-ийн 13 дугаар хороонд зочид буудалд амьдардаг байсан нэгэн гэнэ.
URL: