УИХ-ын гишүүн Б.Болор хуралдаа суулгүй цаасан дээр гарын үсэг зурж, саналаа өгдөг болжээ
УИХ-ын гишүүн Б.Болор гэх эрхэм бий.
МАН-АН-гийн Хамтарсан Засгийн Газрын үед Гадаад Харилцааны дэд сайдаар ажиллаж байсан тэрээр Б.Хурцын асуудлаар л хэвлэлд “Сайн мэдэхгүй байна” гэх агуулгатай ярилцлага өгөх төдий олонд танигдаж байгаад, УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас Архангай аймагт нэр дэвшин сонгогдсон.
Тэгвэл шинэ гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд ч мөн л хайхрамжгүй хандаж, оролцдог болсон аж.
Тодруулбал өчигдөр болсон УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хурал дээр тэрээр “Би бүх саналыг дэмжиж байна” гэж цаасан дээр гараараа бичиж өгөөд хувийн ажлаа хөөцөлдөхөөр гарч оджээ.
Харамсалтай нь түүний цаасан дээр бичсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тооцож явсан бөгөөд өчигдөр Өрийн удирдлагын тухай хууль, 2015-2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг чухал асуудлыг хэлэлцсэн байна.
Э.Мягмар
URL: