Хулгайд алдагдсан үнэт үзмэрүүдийг одоо хүртэл олоогүй байна

d6c3365c0e48b4c5bigӨвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэзуу” хийдийн музейд хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан хэрэг гарсан. Тус музейгээс нийт долоон бурхан хулгайд алдагдсан бөгөөд эдгээрт 18 дугаар зууны дунд үеийнх бөгөөд түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан аж. Тодруулбал, Майдар бурхан дөрөв, Дүйнхор бурхан, Жүгдэр намжил бурхан, Манзушир бурхан тус бүр нэг нэг байжээ.

Алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгалж, өндөр үнээр худалдаж авахаа Цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тус музейд орсон хулгайчийг илрүүлж чадаагүй байна.



Р.Оргил

- See more at: http://society.time.mn/content/45560.shtml#sthash.xKlkGy9r.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих