АРДЧИЛСАН ЕВРОПЫН ХУВЬ ТАВИЛАН «АЛЛАХ АКБАР» БА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ
Аливаа бичил микроб хүртэл үржин олширч, колоноо ихэсгэж, хөрш микробыг устгаж эзэмшлээ тэлж байдаг нь амьд бүхний түгээмэл мөнхийн хууль бөгөөд дээд ухамсарт бурханлиг хүн хүртэл түүхийн бүхий л хугацаандаа зөвхөн энэ хуульд захирагдаж ирсэн. Асуудал Орос, Хятад шиг аль нэгэн үндэстэнд байгаа юм биш. Тэнд ардчилал байхгүй, тэд мөнхийн хуулиа мөрддөг тул мөнхөд оршсоор ирсэн улс. Тэдний хувьд тэдний хийж байгаа бүх зүйл ариун шударга, амин чухал бөгөөд алдсан оносон ч гэсэн Англи Бурын дайны дараа Черчиллийн хэлснээр “Зөв ч бай, буруу ч бай, энэ бол миний эх орон” гэсэнд бодит үнэн оршино.
Газар нутаг үгүй болов улс үндэстэн үгүй. Тиймээс “Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн өвөг дээдсийн гэрээсийн учир энэ. Газар нутгаа хайрлан хамгаалах бол үндэстэн оршин тогтнох зайлшгүй нөхцөл бөгөөд тухайн газар дээрээ хэрхэн нөхөн үржиж байна гэдэг нь дараагийн амин чухал асуудал юм. Улс үндэстний нөхөн үржихүйн индекс (НҮИ) бол улсын хөгжлийн чухал үзүүлэлт бөгөөд үндэстэн хаашаа явж буйг харуулах толь болно. НҮИ гэж тухайн улсын нэг эмэгтэй амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоог хэлнэ. Улс үндэстэн өөрийн өвөрмөц соёл уламжлалаа дараачийн 25 жил хадгалж оршихын тулд НҮИ 2.11-ээс доошгүй байх ёстой.
Түүхийг харахад НҮИ 1.9 болсон бол эргэн сэргэдэггүй, 1.3 болвол мөхөж байгааг харуулах аж. Мөхлөөс сугарч нөхөн сэргэлээ ч 80-100 жил шаардагдах бөгөөд ийм үр дүнд хүргэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн загвар одоогоор үгүй болно. Өөр үгээр хос болгоноос нэг хүүхэд төрөөд хоёр хүүхдийн дундаас мөн нэг хүүхэд төрөөд явбал удахгуй үндэстэн мөхнө. Танайхаас хоёр хүүхэд төрөөд хөршийнх чинь арван хүүхэдтэй бол хүссэн хүсээгүй нэг л өдөр та хашааныхаа талыг алдана. Ардчилалд хийрхсэн газар өөрийн язгуур үндэстний эрх ашгийг аажмаар алдсаар, улмаар улс орон, газар шороо нь өр зүрхтний мэдэлд шилжинэ.
Европыг харцгаая. Ардчилал хамгийн өндөр хөгжсөн Европын бараг бүх орны НҮИ 1.9 буюу түүнээс доош хэдийнэ орсон бөгөөд сүүлийн жилүүдэд алгуур ихсэх хандлага нь уугуул иргэд биш, дүрвэгсэд, өөр үндэстэн шашинтны нөхөн үржихүйгээс хамаарна. Энэ байдлыг Европт угаасаа НҮИ доогуур байсан гэж тайлбарлах нэг хэсэг байхад нөгөө нь исламаас сэргийлэх хөдөлгөөний хэт дэвэргэсэн ажил гэнэ. Гэвч бодит өөрчлөлтийг үгүйсгэж үл чадна. 2007 оны байдлаар Франц 1.98, Англи 1.66, Грек 1.36, Герман 1.41, Итали 1.3, Испани 1.3 гээд Европын Холбооны улс орнуудын дундаж НҮИ 1.4 хүртэл буужээ.
Үндсэндээ баруун Европ даяараа хэт хөгширсний дээр баян тансаг амьдралын туйлд хүрч, бүх юм мөнгөөр хэмжигдэж, гаднаа бусдад инээж явдаг ч дотроо зөвхөн хувиа бодох үзэл түгж, хүүхэд төрүүлэх, олноороо амьдрахуйн соёл иргэншил хаягдсан. Жинхэнэ ардчиллыг тогтоочихсон гэдэг Норвегийн НҮИ 1.8, Шведийнх 1.7 болж дүрвэгсдэд уусч, уугуул үндэстэн нь тэдний цусанд живж байна. Энэ эмгэнэлт үнэнээ барууны улстөрчид хэдийнэ ойлгосон бөгөөд үндсэндээ дүрвэгсдийн хүчинд зарим нэг тоо баримтаа эерэгээр тайлбарлаж улс төрийн эрх мэдлээ хадгалахыг бодсоор өнөөг хүрлээ. Гэхдээ нийт Европын хүн амын тоо нэмэгдэж байна. Яаж?
Францын уугуул иргэдийн НҮИ 1.98 бол лалын шашинтан дүрвэгсдийн НҮИ 8.1 байна. 20 наснаас доош залуусын 30 хувь лалын шашинтан болжээ. Марсель, Парис зэрэг том хотуудад 45 хувьд хүрсэн гэнэ. 2025 он гэхэд таван францын нэг нь лалын шашинтан байх бөгөөд 39 жилийн дараа Франц бүхлээрээ лалын улс болно. Парисын гудамж талбай дүүрэн лалын шашинтан мөргөл үйлдэнэ. Хэдийгээр гудамжинд мөргөл үйлдэхийг хориглосон ч хэр холдох вэ. Сүүлийн арван жилд Францад католик шашны 20 сүм боссон бол лалын шашны 150 сүм хийд шинээр үүд хаалгаа нээжээ.
Англид сүүлийн 30 жил 82 мянгаас 2.5 сая болтлоо муслим иргэд өсч үржив. Одоо Англид хамгийн түгээмэл нэрийн тоонд араб, ислам нэрүүд орж эхэлсэн. Английн уугуул залуучууд ч ажил хийж зовсноос дүрвэгсдийн адил аятайхан амьдарч болно гэсэн зарчим барьж эхлэв. Нурааж шатаахдаа африкчуудаас гаргууд гэдгээ саяхан харуулав. Голландад шинээр төрж буй хүүхдийн 50 хувь лалын гэр бүлээс гаралтай бөгөөд 15 жилийн дараа гэхэд хүн амын тал нь лалын шашинтан болох аж. Бельги мөн адил. Германы холбооны улсын статистикийн албан мэдээгээр 2050 он гэхэд Герман улс бүрэн ислам улс болох гэнэ.
Герман айл сайндаа хоёр хүүхэд төрүүлэхэд турк айл таван хүүхэдтэй. Германы Засгийн газрын мэдээлснээр одоо Европод 52 сая лалын шашинтан байгаа бөгөөд дараагийн 20 жилд 104 сая болж өснө гэнэ. Одоо хэрнээ зарим сургуульд герман хэлтэй хүүхдүүд шоовдорлогдож эхлэв. Хэдийгээр Герман хэдий баян ч Грек, Испанийн яая гэж байгаа эдийн засаг дүрвэгсдийг тэжээж сулрах цаг ирнэ. 1990 оноос хойшхи Европын дүрвэгсдийн 90 хувь лалын ертөнцөөс ирсэн гэдэг. Хүссэн хүсээгүй националист хүчирхийлэгч бүлгэмүүд, исламын хэт даврагчид Европ даяар хүчээ авч байна. Энэ тэгээд ардчилал уу. Энэ процесс эргэж буцалтгүй явж байгаа бөгөөд ардчиллын үнэт зүйлс гээч, нийгмийн халамж гээч бодлогынхоо золиос болж олонхийн ардчилсан санал асуулга, сонгууль гээчээрээ Европын уугуул иргэд өөрсдийн мөхлийг уриалан дуудсанаа одоо ойлгоод ч хэт хожимджээ.
Ямар ч эдийн засаг тэжээж дийлэхгүй болох цаг энүүхэнд. Хэсэг хугацааны дараа ардчилсан сонгуулиар Европын хүн амын олонх лалын шашинтан байх нь тодорхой болж байна. Ардчилсан Европ бүхэлдээ хэдхэн арван жилийн дараа бүтэн тивээрээ “Аллах акбар” болох хувь тавилантай аж. Ардчилал гэдгээс үг л үлдэнэ, угаас утопи байсан. “Ардчилал хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Удалгүй хог болж, эцэж цуцаж. өөрийгөө егүүтгэнэ. Амиа хорлоогүй ардчилал гэж хэзээ ч байгаагүй юм” гэж АНУ-ын алдарт эцэг Сэмуэл Адамсын хэлснээр болох нь уу. Зарим улсын НҮИ доод түвшинд байгаа ч нийт хүн амын тооноос хэтийн төлөв хамаарах бол Монгол шиг цөөн хүн ам, өргөн уудам газар нутагтай улсад өөр үр дагавар үзүүлэх юм.
Урд хөршийн НҮИ манайхаас дор байна гэдэг нь биднээс цөөхөн болно гэсэн үг огт биш. Манай улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр шилдгээрээ сайшаагдаж тасралтгүй 20 гаруй жил санхүүжүүлж ирсэн боловч нэг ширхэг үргүйдэлтийг эмчлэх, үртэй болгох мэргэжлийн төв барьсангүй, харин ч эсрэгээр аль болох нөхөн үржүүлэхгүй байх бодлогыг далдуур явуулсаар ирлээ. НҮИ ардчилал эхлэх 1990 онд 4.2 байсан бол 2000 онд 1.9 болтлоо буурч, хүн амын дийлэнх хуүхэд залуучууд байсны хүчээр 2014 оны байдлаар 2.22 гэсэн үзүүлэлттэй явна.
Бодлого боловсруулагч нар нь НҮИ-ийг том улс гүрэнтэй адил статистик тоо төдий харж оронд нь хүний хөгжлийн индекс (ХХИ) гээч ардчилал шигээ агаарыг сурталчилж завгүй ажиллана. Инфляцийн түвшин, худалдааны тэнцэл, өр зээлээр бүтэлгүй уралдацгаана. Албаар ингэж гаднаас завгүй дарамтад байлгадгийг ухаарах нь үгүй. Хүний эрх чөлөөг уралдуулж хүн болгоныг Чингис хаан болгоно. НҮИ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал огт биш юм.
Монгол Улсын гол асуудлын нэг юм. Дэлхийд НҮИ хамгийн доод түвшинд яваа улс бол манай ЗГ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийг нь үлгэрлэн дуурайх гэж тэмүүлээд байгаа Ази тивдээ хамгийн ардчилсан Сингапур улс юм, НҮИ нь 0.80. Орчин үед шууд газрыг нь булаах дайн дажин хийх бус тэр газар дээр оршин суух уугуул үндэстнийг тайван замаар устгах олон технологи хэрэгжиж байна. Ялангуяа цөөн хүн амтай улсад өр зээл, тусламж, хүнс, өвчин, вакцин улмаар уугуул иргэд цөөнх болоход ардчилсан олонхнйн санал асуулга, сонгууль гэгч зальт аргаар түүх өөрчлөгдөнө. Түүнд бэлтгэж язгуурын Монгол биш өвөрлөгч нарыг төрөл арилжуулан монголжуулах тусгай бодлого сүүлийн 20 жил төр засгийн ивээл дор явагдаж байна. Одоо ч биднээс огт ялгагдах юмгүй болсон биднээс олон хүн тэнд байна. Урд хөрш Украинаас салсан Крымийг ч тэр үндсэн дээр хүлээн “зөвшөөоөв, Аодчилал, даяарчлал бол цөөхөн монголчуудын тулах гол цэг биш юм.
Улам өөрөө өөрсдийгөө устгах цэг (болсоор байна. Хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөө даяарчлагдсан чөлөөт улс орон гэж хийрхээд “арьс махныхаа нүх сүв болгоныг нээгээд” байгаа одоогийн цаг үе удаан үргэлжилвээс Монголын тусгаар тогтнол аюулд орно. Монгол гэдэг нэр л үлдэж, нүүдэлчин монгол язгуур устах бодит эрсдэлд оруулснаа XXI зууны ардчилсан хөгжил гэж« сэнхрүулэн тайлбарлах сэхээтэн тархи угаагч нар дэндүү олон байна. Энэ аюулаас хамгаалж хөгжилд хурэхийн тулд бидний олонх үзэл бодлоо өөрчлөх бодит шаардлага гарч байна.
Арга ухаан бол бий. Тэр бол даяаршиж, баруунжихыг урьтал болголгүй язгуур уламжлал, түүхээсээ суралцах явдал юм. Ямар ч хөрөнгө мөнгө, юугаар ч олдошгүй агуу баян уламжлал түүхтэй улс билээ бид, бүхний хариулт тэнд бий. Олж харах, дагаж мөрдөх гэгээрлийн мэлмий хайрлаасай.
Л.БАЯРСАЙХАН /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Singapur ni ugaasaa l hyataduud sh dee.hun amiinh ni 76 huvi ni hyataduud. Angiliin koloni olon jil baisnaar toriin hel ni angili hel bolson tuuhtei. Gehdee hyatadaar ayridaggui hun barga baihgui dee