Н.Батбаярыг огцруулахаар болжээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдсан байна. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй байгаа ч эх сурвалж бидэнд, өмнөх хуралдаанаар “Чингис” бондын заруулалтыг хэлэлцээд зарим сайдад хариуцлага тооцох санал гаргасан гэв. “Чингис” бондын зарцуулалтын тайланг удаа дараа өгөхийг шаардаж, гүйцэтгэл нь хангалтгүй гэж үзээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналаа Засгийн газарт өгсөн тухай яриа гарчээ. МАН-аас ч мөн хариуцлага тооцох сайд нарын нэгээр түүнийг нэрлэж буй. Юутай ч эдийн засаг хямархад гол дүрд тоглосон “фортуна”-г огцруулахаар болж байна.
Ч.Дорж
URL: