Эрчүүдийн 14 хувь нь биеэ үнэлэгч авахыг эхнэрээ хуурсан явдал гэж боддоггүй

68e62f697b65Энэ санал асуулгыг АНУ-д явуулсан бөгөөд эрчүүдээс биеэ үнэлэгч авахыг эхнэрээ хуурсан явдал гэж үздэг эсэхээс гадна өөр олон сонирхолтой асуултанд хариулт авсан байна.
Жишээлбэл, америк бүсгүйчүүдийн 79 хувь нь эр нөхөр эсвэл найз залуу, хамтран амьдрагчаа утсаар, ялангуяа мессежээр бусад хүүхнүүдтэй сээтэгнэхийг араар тавилт гэж үздэг байна. Мөн амраг залуу нь порно үзэх эсвэл танилцах сайтад бүртгүүлэх ч үүнд хамаарах аж. Харин эрчүүд эсрэгээрээ дээрх бүх тохиолдолд ямар ч буруу зүйл байхгүй хэмээн 59 хувь нь үзжээ.
Эрчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 78 хувь нь хосоосоо гадуур өөр хэн нэгэнтэй үнсэлцэхийг араар тавилт гэж тооцдог.
Гэр бүл, албан ёсны харилцаанаас гадуурх секс – 68,25  %
Биеэ үнэлэгч авах – 6,35  %
Бусадтай үнсэлцэх 12,7  %
Утсаар сээтэгнэх – 1.59 %
Интернэтээр харилцах – 2.38 %
Танилцах сайтад бүртгүүлэх – 8.73 %


URL:

Сэтгэгдэл бичих