17 сая жилийн тэртээх эр бэлгийн эс олжээ

Дэлхийн хамгийн эртний спермийг (эр  бэлгийн эс) илрүүлжээ. Чулуужсан эд өлгийн  зүйлээрээ дэлхийн өвд бүртгүүлсэн Австралийн  Күийнсланд мужид байрлах хүрээлэнг  палеонтологичид 1988 оноос судалсан аж. Тус  хүрээлэнгийн нэгэн агуйд байсан олон тооны  чулуужсан сарьсан багваахайг эрдэмтэд судалж  байхдаа ялгадаснаас нь цэнгэг усны холтсон  хорхойн төрөлд багтах сам хорхой олжээ.

Уг сам  хорхойн биед чулуужсан эр бэлгийн эс байсан  бөгөөд эрдэмтэд үүнийг 17 сая жилийн настай  хэмээж байна. Сонирхолтой нь мушгиралдан  чулуужсан спермийг задлахад 1.3 мм буюу  хорхойн биенээс урт байжээ. Палеонтологич  Сюзанн “Сарьсан багваахайн ялгадас эр бэлгийн  эсийг урт наслуулахад үүрэг гүйцэтгэсэн байж  болзошгүй” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих