Татвараас бултах боломж олгосон Швейцарийн банкийг торгохоор болжээ

Credit SuisseШвейцарийн “Credit Suisse” банкийг 2,6 тэрбум ам.доллараар торгохоор болжээ. Тус банкийг АНУ-ын иргэдийг орлогоо нууж, татвараас бултах боломж олгосон хэмээн үзсэнээ прокурор Эрик Холдер мэдэгдсэн байна. Учир нь “Credit Suisse”-д нууц данс нээлгээд түүндээ татварын байгууллагад тайлагналгүйгээр орлогынхоо мөнгийг шилжүүлэх боломжтой байсан гэнэ. Энэ боломжийг ашиглах зорилгоор тус банкинд 22 мянган америк иргэн данс нээлгэсэн бөгөөд тэдний хадгаламж 12 тэрбум ам.доллар хүрэх юм байна.

“Credit Suisse” банкны удирдлага Америкийн талаас тавьсан эл шаардлагыг хүлээн зөвшөөрч, торгуулийн мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа амлажээ

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих