Хятад АНУ-аас тайлбар шаардав

хуБээжинд суугаа Америкийн Элчин сайдыг Хятадын Гадаад хэргийн яаманд яаралтай дууджээ. Шалтгаан нь Вашингтон тус улсын таван офицерыг эдийн засгийн кибер тагнуул хийсэн хэмээн буруутгасантай холбоотой аж. Гадаад хэргийн яам Элчин сайд Макс Бакусаас уг хэргийн талаар тайлбар шаардсан байна. Хятадын армийн 61389 дугаар ангийн таван офицерыг АНУ-ын таван компани, Үйлдвэрчний эвлэлийн нэг байгуулпагын дотоод баримт, худалдааны нууцад зөвшөөрөлгүй халдаж нууцлын зэрэглэлтэй материал хакердсан хэрэгт буруутгаж буйгаа АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн.

Тэднийг дээрх компаниудын санхүүгийн тайлан болон ажилчдьшх нь мэдээллийг Хятадын төрийн байгууллагын хүсэлтээр хакердсан хэмээн үзэж буй аж. Мөн цахим халдлагад өртсөн компаниудын тухай мэдээллийг ч дэлгэжээ. Тэдний дунд гангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд бий бөгөөд Пенсилванид байдаг Америкийн ган төмрийн томоохон компани багтсан нь эдийн засгийн тагнуул хийх зорилготойг нь илчилсэн хэрэгхэмээсэн байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос “Дээрх хэргийн улмаас компаниудаас гадна хувь хүмүүс хохирлоо. Мөн Америкийн нэр хүндийг олон улсад унагаав” хэмээн мэдэгдсэн байна. Америкийн хувьд кибер гэмт хэрэгт гадаадын цэргийнхнийг буруутгасан тохиолдолд анхных нь болж буй аж.

 

Г.УЯНГА /өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих