С.Бямбацогт зар түгээж Б.Бат-Эрдэнэ унаагаа солив


УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд спортоор амьсгалж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амралтын өдөр унадаг дугуй жийн Улаанбаатар хотын гудамжаар аяласан нь цахим ертөнцөд “амьдрагсад”-ын нүдийг хужирласан, бас бусдыг эрүүл мэндэд тустай спорт сонгон хичээллэхийг уриалсан арга хэмжээ болж хувираад байна.

Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Унаагаа солилоо” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа Ховд нутгийнхандаа уламжлалт спортын тэмцээнийхээ зарыг түгээж эхэлжээ. Жил бүрийн тавдугаар сард Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг дөрвөн төрлийн тэмцээнийг зохион байгуулдаг юм байна.

Уламжлалт тэмцээн энэ сарын 24-25-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зарлагдсан бөгөөд 35-аас доош, 35-аас дээш гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдах аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг нөхөд нь гар бөмбөг, сагсан бөмбөгөөр УИХ-ын гишүүд дотроо шаггүй сайн тоглолт үзүүлдэг гэж үнэлэгддэг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын дунд зарлагддаг тэмцээнд багаа удирдан орж, хоёр ч жилийн түрүүг авсан гэж ярих нь бий


URL:

Сэтгэгдэл бичих