Галт тэрэг осолдон 6 хүн амь насаа алджээ

галт тэрэгХөдөлгөөнд оролцох үедээ 394 зорчигчтой байсан “МЧС”  галт тэрэг осолджээ. Улмаар зургаан хүн амиа алдаж, 45 хүн бэртэж гэмтсэн байна. Мөн ослын улмаас амиа алдаж, бэртсэн зорчигчдод 57 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор Засгийн газраас шийдсэн байна. Галт тэрэг Москвагаас Молдавын нийслэл Кишиневийг чиглэн явж байхдаа галт тэрэг замаасаа гарч, хазайн зорчигчдын галт тэрэг рүү унажээ. Тус улсын мөрдөн байцаах хороо галт тэрэг хөдөлгөөнд оролцох үед ачаа тээврийн чингэлэг нь салж унасан нь осол гарсан шалтгаан гэж үзжээ. Харин Москва хотын зам тээврийн хэлтэс төмөр замын эвдрэлтэй холбоотой  гэж тайлбарлажээ.

 

 

А.Уянга

Ugluu-logo1715


URL:

Сэтгэгдэл бичих