Кимчи сэрүүн уур амьсгалд тохирохгүй

kimcheeХүн хоолоор өвдөж хоолоор эдгэдэг гэдэг. Эрүүл хоол хүнс гэж дэлхийн улс орнуудаар сүүлийн жилүүдэд их яригдах болжээ. Эрүүл хоол хүнсний талаар зарим нэг хүн дуулаагүй, сонсоогүй байж магадгүй. Хэрвээ тийм хүн байгаа бол наашаа сууна уу. Эрүүл аж төрнө гэдэгт зөвхөн хоол бус бидний хүрээлэн байгаа бүх зүйлээс хамаарах ёстой. Үүнд:
-Сайн амьсгалах (Дээрээс доош уушги дүүрэн амьсгалах)
-Сайн уух (Сайтар удаан сорж уух)
-Сайн идэх (Сайтар удаан зажилж идэх)
-Сайн амрах (Зөв цагт тухтай амрах)
-Сайн тоглох (Хэт хүч зарцуулахгүйгээр өдөр тутам янз бүрийн үйл ажиллагаа хийх хэрэгтэй)
Энэ бүгд нийлж байж бид эрүүл аж төрнө. Эрүүл байхын тулд эрүүл бөгөөд тэнцвэртэй хүнсийг (байгалийн гаралтай, боловсруулаагүй, улирлын хүнс гэх мэт) хэмжээ болоод хувийг нь тооцож идэх хэрэгтэй.

Мөн тухайн орчин нөхцөлд нь ургадаг тухайн орны цаг уурт тохирсон хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Манайд жишээлбэл гаднын орнуудад үйлдвэрлэсэн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг. (жимс, халуун ногооны төрлийн хоол амтлагч…) Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь манай орны цаг агаарт зохицдоггүй учраас сүүлийн жилүүдэд манайд олон төрлийн өвчин үүсч байна. Жишээлбэл: манайхан Солонгосын кимчи хэмээх халуун ногоогоор амталсан байцааг сүүлийн хэдэн жил хоолондоо их хэрэглэх болж, ихэнх айлын оройн хоолны ширээнд залардаг болсон. Энэхүү байцаа нь сэрүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд яагаад ч таарахгүй, ялангуяа өвлийн улиралд. Халуун ногоо гэдэг бол өөрөө халуун чанартай хэрнээ хүний биеийг сэрүүцүүлж байдаг учраас халуун орны хүмүүс голдуу халуун ногоо хэрэглэдэг байна. Ийм учир гаднын орнуудад үйлдвэрлэсэн гоё ганган сав баглаа боодолтой чихэр жимс, хүнсний бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж байхыг зөвлөе.

Нэгэн эмч сүүлийн үеийн эмэгтэйчүүд их хүндрэлтэй төрөх болсон шалтгааныг судалжээ. Гэтэл хотын боломжийн амьдралтай эмэгтэйчүүд хүндрэлтэй төрдөг учир голдуу хийсвэр хийлгэдэг, харин дундаж орлоготой болон хөдөөний эмэгтэйчүүд зүгээр төрж байна гэнэ. Яагаад ийм байгаа шалтгаан нь идэж буй хоол хүнс болон жирэмсэн хүнд сайн гэсэн янз бүрийн хоол хүнс хэрэглэх, аль эсвэл төрөл бүрийн витамин уудагтай холбоотой байдаг байна. Энэ нь төрөлтөд муугаар нөлөөхөөс гадна урагт давхар муу нөлөө үзүүлдэг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих